6 МЕТР УРТТАЙ ТАНСАГ ЗЭРЭГЛЭЛИЙН 6X6 RANGE ROVER-ТЭЙ ТАНИЛЦАНА УУ

Дарвуулт онгоц болон том оврын авто машин үйлдвэрлэгчид дээр нэмээд жинхэнэ Британи тансаг байдал гурав нэгдэх боломжтой болов уу? Ямар ч авцалдаагүй, инээдтэй сонсогдох хэдий ч T. Fotiadis дизайнер уг гурван шинж чанарыг цогцлоосон цоо шинэ 6x6 Range Rover-ыг бүтээсэн билээ.

Гадаад үзэмжийг нь харах юм бол Mercedes-AMG-ын дөнгөж танилцуулаад буй бартаат замын мангас, хос турбо V8 хөдөлгүүртэй, түгжигч 5 ялтастай, Поршелийн гурван тэнхлэгт G63 6x6-аас ихэд ялгаатай харагдах байх. Магадгүй зарим зүйл нь дутмаг санагдаж ч болох.

Харин T. Fotiadis өөрийн бүтээлээ “Хуурай газар дээрх хөлөг онгоц” хэмээн нэрлээд байгаа юм. Өөрөөр мөн “Далайн Rover” гэх нь ч бий.

Магадгүй энэ машиныг бодитоор туршиж үзээгүй хэн нэгний нүдэнд зүгээр нэг тээвэрлэгч тэрэг шиг харагдах байх.

Хэмжээний хувьд 236.2 инчийн урт буюу энэ нь G63 6x6-аас 5.1 инч-ээр урт үзүүлэлт юм. Харин тоноглолын хувьд 20 инчийн 6 ширхэг дугуйтай бөгөөд 2 өөр төрлийн сонголттой.

Гадаад байдлын хувьд нэг төрлийн ачааны машин шиг харагдаж болох ч тансаг дотоод засал, түрэмгийн хүчин чадалтай машин юм.

Харин дотоод заслын хувьд бүрэн харуулсан зураг байхгүй бөгөөд Carat Duchatelet-ыг гүйцэтгэсэн гэсэн ганц мэдээлэл байгаа юм. Түүнийг модон ирмэгийн оронд синтезийн метал эсвэл KPM шаазан ашигласан, Foglizzo брэндийн суудлын бүрээс ашигласан, арааг нь Crystal Caviar-ээр хийсэн гэх мэт таамгууд бий.

Харин нэмэлт чимэглэлд дарс хөргөгч, нисэх онгоцонд байдаг шиг цахилгаан ширээ, LCD дэлгэцтэй зурагт зэрэг багтах юм.

Харин хөдөлгүүрийн хувьд холимог эрлийз, дизель V-8, суперчаржед бензин хөдөлгүүртэй V-8 зэрэг олон төрлөөр захиалах боломжтой аж.

Үнийн хувьд тодорхойгүй байгаа юм байна. Харин бүрэн хүч чадлыг нь 11 сард болох 2018 Monaco Yacht Show-аар мэдрэх бизээ.