АНХААРААРАЙ! АНУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ЯВЖ БАЙНА

Дэлхий дээрх хамгийн аюултай бөгөөд нүсэр цуваа АНУ-ын ерөнхийлөгчийг машинаар зугаалах үед үүсдэг ажээ. Учир юу гэвэл түүний эргэлдэх тийрэлтэт хөдөлгүүрийн араас түүний харилцаа холбооны алба, эмнэлгийн тусламж, зэвсэгт хүчин, хамгаалалтын алба гэх мэт 16-20 машины бүрэлдэхүүн дагадаг ажээ.   

Уг машинуудын зарим нь улсын, зарим нь түрээсийнх. Ерөнхий байрлал нь Ерөнхийлөгчийн лимузинг тойрох маягтайгаар 16-20 тооны машин тус бүрийн үүргийн хамт байрлана. Хаана нь аль тэрэг нь зогсох вэ гэдэг нь их нарийн учиртай.

Зарим онцгой өдрүүдэд ерөнхийлөгч нэг өдрийн дотор 3 хотоор зочлох шаардлага гарвал гурван өөр цуваа хот бүрд бэлтгэгдэнэ гэсэн үг. Цуваа бүрийг “USAF heavy-transports” (АНУ-ын нисэх хүчин)-ээс бэлтгэдэг бөгөөд ихэвчлэн С-17, С-5 гэх мэт онгоцоор автомашинуудыг тээвэрлэдэг гэнэ.

Ерөнхийлөгчийн очих газар, явах замаас хамаараад нисэх тэрэг дагалдуулах эсэхийг шийддэг. Мэдээж овор хэмжээнээсээ хамаараад “Marine One” буюу далайн хаан хочит VH-3D эсвэл  хар харцага хочитVH-60N-оос сонгодог.

Мэдээж тэдний туйлын зорилго бол ерөнхийлөгчийг очих газар нь аюулгүй хүргэж өгөх шүү дээ. Бүхий л үүрэгт ажилтнууд дундаас “Аюулгүйн алба”-ыг хамгийн шилдэг бэлтгэгдсэн хүмүүсээс сонгодог. Тэд ямар ч дайсны хүч чадлыг өөрийнх нь эсрэг ашиглаж, сул талыг нь онож хатгах чадвартай улсууд.

Ерөнхийлөгчийн тээврийн цувааны дэлгэрэнгүй

Шалгагч машин:

Энэ машин цувааны хамгийн түрүүнд байрлана. Ерөнхийлөгчийн явах гэж буй замаар урьдчилан явж ямар нэг асуудал байгаа эсэхийг шалгадаг.

Цэвэрлэгч:

Мотоцикл унасан цагдааг ийнхүү нэрлэнэ. Тэд цувааны хурдыг тогтмол байлгах үүднээс зам дээр саад болж байгаа бүхнийг цэвэрлэх үүрэгтэй.

Удирдагч:

Уг төрөлд ямар ч машиныг сонгон ажиллуулж болно. Ерөнхий цувааг удирдан явах замыг чиглүүлнэ гэсэн үг.

Орон нутагт мотоциклоор ч уг үүргийг гүйцэтгэх нь бий.

Ерөнхийлөгчийн лимузинг:

“Өртөөний тэрэг”, “нөөц” гэсэн нууц нэрээр дуудах бөгөөд цувааны гол цэг гэж болно. Тухайн тэргийг ямар ч дайралтын үед дотор нь суугаа хүн бэртэхгүй байхаар тоноглосон бөгөөд хамгийн тансаг агаад аюулгүй машин юм.

Илүү дэлгэрэнгүй авч үзэх юм бол дээд зэрэглэлийн баллистик хуягаар хамгаалагдсан, шөнийн хараатай, биохимийн бүхий л халдлагад тэсвэртэй агаарын битүүмжилсэн бүтэцтэй, тусгай холболтын систем буюу халдлагад өртсөн тохиолдолд тусгай дугаар луу мэдэгдэх үйлдлийн системтэй.

Хамгаалалтын алба:

  • Дээрээ цагдаагийн гэрэлтэй Чевролет өртөөний тэргийг дагах хатуу үүрэгтэй бөгөөд ямар ч тохиолдолд хамгаалалтын жолоодлого хийх чадвартай хүмүүс дотор нь бий.
  • Дотор нь суух хамгаалалтынхан үргэлж цонхоо доош нь буулгасан, ажигласан байдалтай байдаг.

Хамгаалагч цамхаг:

  • Уг тэргийг гаднаас нь хараад юу гэдгийг нь хэлэхэд их хэцүү. Харин дотроо бол хамгийн чухал үүргийг гүйцэтгэж байдаг. Тэр нь юу вэ гэвэл аливаа биетийн долгионыг илрүүлэх ба сумтай буу, танк, нисэх онгоц зэргийг олж мэдэн хамгаалалтын алба руу мэдэгдэх юм.

Удирдах тэрэг:

  • Уг тэрэгт цэргийн тоног, хэрэгслүүд, цөмийн бөмбөгийг идэвхжүүлэх зөвшөөрөл гэх мэт онцгой тоног төхөөрөмжүүдийг хадгалдаг.

Зэвсэгт хүч:

  • КАТ хочоороо алдаршсан зэвсэгт хүчнийхэн энэ машинд сууна. Бүгд сум, хутаг шөвгөөр тоноглогдсон байгаа.

ID машин:

  • Орон нутаг, хотын цагдаатай холбогдож тулгарч болзошгүй аюулыг олж илрүүлэх нь тэдний хийдэг ажил.

Хэвлэл мэдээллийнхэн:

  • Уг машинд Цагаан ордны дүрс бичлэгийн хэрэгслүүд багтдаг.

Эмнэлгийн тусламж:

  • Аливаа халдлага, гэнэтийн эрүүл мэндийн асуудал тулгарсан үед ашиглах эмнэлгийн тусламж үйлчилгээний хэсэг.

Мэдээж уг цуваа зарим онцгой тохиолдолд илүү уртасдаг бөгөөд нэг бүр нь өөрийн онцгой үүргийг гүйцэтгэж байдаг. Уг цуваа нь АНУ-ын үнэт зүйлсийн нэг билээ. Дэлхийн хамгийн чухал эрхэм ийм баг хамт олонтой байх нь ойлгомжтой биз.