ОХУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧИД ЗОРИУЛСАН ЛИМУЗИН БҮТЭЭНЭ

Порше компаниас инженерийн санааг нь авч ашигласан, ОХУ-ын инженерүүдийн бүтээх ерөнхийлөгчийн автомашины төслийг эхлүүлэх гэж байна. Энэхүү төслийг “Project Cortege” хэмээн нэрлэсэн ба өндөр зэрэглэлийн автомашин болох аж.

Путин одоогоор барууны Мерседес-Бенз S-Class унадаг юм байна. Харин шинэ автомашиныхаа төслийн хөгжүүлэлтэд зориулж ойролцоогоор 150-400 сая ам.долларыг хөрөнгийг төсөвлөөд байгаа юм байна.

Эх сурвалжийн мэдээлснээр 2016 онд энэхүү автомашиныг танилцуулах бөгөөд техник, технологийн бүхий л шинжийг өөртөө агуулсан улсыг төлөөлөхүйц чанартай бүтээгдэхүүн гаргахаар төлөвлөөд байна. Ингээд та бүхэнд ерөнхий багасгасан хувилбарын автомашиныг нь танилцуулж байна.