MERCEDES BENZ S-CLASS
3-р үе W140 (1991-1998он)
140 загвар нь S класс дотроо хамгийн том хэмжээтэй нь юм. Хаалганы шилний рам нь нарийхан болж дунд талын баганын хэсэгийг хар өнгөөр хийх болжээ. Их биеийг гөлгөр тэгш байлгахаар эрмэлзсэн болохоор агаарын эсэргүүцлийн чимээ харьцангуй багасссан.
Урд талын хэсэг нь өмнөх загварын хийцийг хадгалж нэлээн урт хамартай болжээ. Өмнөх W126 загварыг бодвол эрс ялгаатай эрэмгий төрхийн дизайнтай. Шил нь давхар болсноор жин нь хүнд гэгдэх болсон.
Хэсэгчилсэн өөрчлөлтөөр бага зэргийн өөрчлөлт хийсэн бөгөөд арын ялгах код нь 500SEL байснаа S500 болон хувирсан. Мөн улбар шар өнгийн дохионы гэрэл нь тунгалаг цагаан болсон төдий. Америкт экспортолдог загвар нь дохионы гэрлийн тал хэсэг нь шар болж, хойд гэрлийн дизайн өөрчлөгдсөн.
- V12 хөдөлгүүртэй загварын урд нүүр нь олон нарийн тууш судал бүхий дизайнаараа бусдаасаа ялгардаг. W140 загвар гарч байх үед европт V12 хөдөлгүүрт тийм ч дуртай байсангүй бага багтаамжтай хөдөлгүүр эрэлттэй байсан.
- Е класс W210 гарах хүртэл бараг адилхан үнэтэй байсан Е класс ба S классын хамгийн хямд загваруудын дотроос S классын хямдыг худалдан авагчид сонгодог байв. Дэлхий даяар нийт 406532 ширхэг худалдаалагдсан байна.
4-р үе W220 (1998 - 2005 он)
Борлуулалт муутай байсан өмнөх загварын дутагдлыг арилгахад чиглэгдэн нэлээн анхаарал тавьсан загвар бөгөөд хэмжээний хувьд 140-ийг бодвол жижгэрч, урд хамар хэсэг нь нарийсан гэрэл нь урт нарийн болсон.
Хаалга нь хэвлэмэл технологиор хийгдсэн бөгөөд 140 загварт хүнд гэгдэж байсан давхар шил нь байхгүй болжээ.
- Дотор салоны хувьд 140 загвараас том зайтай болсон байна.
- Навигацын системтэй болсноос гадна түлшний зарцуулалтыг бууруулах зорилгоор ачаалал багатай үед хөдөлгүүрийн зарим цилиндрийн бензиний цацалтыг зогсоох систем тавигдсан.
- Мөн энэ загвараас эхлэн S класст анх удаа 4 дугуйгаар хөтлөх 4MATIC загварыг гаргажээ.
5-р үе W221 (2005 он)
5-р үеийн S классын W221 загвар нь 2005 оны 9 сард Франкфуртын мотор шоуд анх тавигдсанаар нийтэд танигдаж 10 сараас нь худалдаалагдаж эхэлсэн байна.
Өмнөх үеийн 220 загварыг бодвол хэмжээний хувьд арай томорсон боловч урд хойд талын дизайн навтгар болсноор тийм ч том харагдахгүй болсон байна. Голын араа залгах бариул байхгүй болсон нь анх жолоодох гэж байгаа хүнд жаахан гайхах сэтгэгдэл төрүүлэхээр болжээ.
- Шинээр 3.5 литрийн V6 хөдөлгүүр бүтээгджээ.
- V8 хөдөлгүүр нь хүчтэй болсон боловч бензин зарцуулалт тийм ч бага биш.
- Үүнээс гадна V12 турбо хөдөлгүүртэй болжээ. Мөн дизель хөдөлгүүр сонгох боломжтой юм.
Эх сурвалж: www.cardoctor.mn