DAIHATSU PYZAR
Pyzar гэдэг үг нь их монгол улсын торгоны замаар нэвтрэх зөвшөөрөл буюу Paizah гэсэн үг юм. Анхны загвар нь 1996 оны 8 сард гарсан.
Тэнхлэг хоорондын зай нь 2395 мм, 5 хаалгатай вагон юм.
Цуваа 4 цилиндртэй, дан нударган голтой, 16-н клапантай, 1,5 л багтаамжтай хөдөлгүүр нь 100 морины хүчин чадалтай. Урд болон хагас 4 дугуйгаараа хөтөлдөг, механик 5, автомат 4 араатай хурдны хайрцагтай.
Жолоочийн болон жолоочийн хажуугийн суудал нь SRS аюулгүйн дэртэй
1997 оны 9 сард агаарын эсэргүүцэл бууруулах нэмэгдэл тоноглолтой болсон бөгөөд үүнээс шалтгаалан өндөр нь 10 мм багассан хөдөлгүүр нь мөн шинэчлэгдэн цуваа 4 цилиндртэй, дан нударган голтой, 16-н калафантай, 1,6 л багтаамжтай 115 морины хүчин чадалтай болсон.
Урд нүүр салон шинэчлэгдэн, шинэ өнгөтэй болсон.
1999 оны 9 сард урд хойноо том бампер, никельдсэн радиаторын нүүр шинэ загварын хайлшин обудтай болсон CL aero version нэртэй хувилбар худалдаанд гарсан. Ингээд удалгүй 2002 оны 7 сараас үйлдвэрлэл нь зогссон.
Эх сурвалж: www.cardoctor.mn