DAIHATSU COO
M400S(2006 он-)
Boon болон Passo-гийн суурийг Toyota-тай хамтран зохион бүтээж үйлдвэрлэлийг Daihatsu явуулдаг. Coo нь YRV загварын үргэлжлэл болон гарч байгаа юм байна.
Coo-ийн төстэй хуулбар болох Toyota bB нь голдуу дунд насны эрэгтэйчүүдэд зориулагдсан загвар бол Соо нь 20-30 насны бүсгүйчүүдэд зориулагдсан ба ялангуяа 660сс-тэй хэт бага оврын машинаас шат ахих хүсэлтэй эмэгтэйчүүдэд зориулж байгаа юм байна.
Гадаадын зах зээлд Daihatsu Materia нэрээр гаргаж байгаа. Энэ нь 4 шаттай автомат болон 5 араатай механик хурдны хайрцагтайгаар үйлдвэрлэж байгаа.
- 2008 оны 4 сарын 10 өдөр Toyota, Daihatsu, Fuji Heavy Industry (Subaru) компаниуд Соо загварыг Subaru Dex нэрээр гаргах гэрээнд гарын үсэг зуржээ. Үйлдвэрлэлийг Daihatsu явуулсан хэвээр байх юм байна. 2008 оны 11 сарын 3-наас худалдаалагдаж эхэлсэн.
- Daihatsu Coo-ийн хувьд бүгд рулийн хажууд шилжүүлэгчтэй автомат хурдны хайрцагтай бөгөөд урд 2 суудал нь үргэлж хийцтэй юм.
- Харин европт гаргадаг Materia загварын механик хурдны хайрцгийн араа залгагч нь шалан дээр суудлын хооронд бөгөөд автомат нь тусдаа 2 суудалтай ба урдаас хойд суудал руу орох боломжтой зайтай, урт цана мэтийн зүйл ачих боломжтой байдаг.
- Урд хянах самбар нь Toyota Vitz-тэй адил голдоо хянах дэлгэцтэй ба Японы дотоодын зах зээлд зориулагдсан учраас хурд хэмжигчийн бичээс 180 км/ц-аар хязгаарлагддаг бөгөөд харин Materia нь 220 км/ц гэсэн бичээстэй байдаг.
- Хөдөлгүүрийн хувьд 4 цилиндртэй 16 клапантай 1.3 литрийн К3VE ба 1.5 литрийн 3SZ-VE хөдөлгүүртэй.
- Хурдны хайрцаг нь 4 шаттай автомат. Зөвхөн Materia-д 5 шаттай механик хурдны хайрцагийн сонголт бий. Урд 2 болон 4 дугуйгаар хөтлөх хувилбаруудтай.
- 1.3 хөдөлгүүртэй урд хөтлөгчтэй нь M401S, 4WD нь M411S, 1.5 литрийн урд хөтлөгчтэй загвар нь М402S гэсэн кодтой.
Он дараалал:
- 2006 оны 5 сарын 8-нд Daihatsu Coo дотоодын зах зээлд худалдаанд гарав.
- 2006 оны 9 сард Парисын авто үзэсгэлэнд тавигдан гадаадад худалдаалагдаж эхэлсэн.
- 2008 оны 10 сар. Дотор гадна талд сайжруулалт хийж 2 хувилбараар үйлдвэрлэх болсон төдийгүй 7 өнгийн сонголттой болжээ.
- 2008 оны 11 сард Subaru Dex нэрээр зэрэг гаргах болов.
- 2010 оны 7 сар. Хэсэгчилсэн шинэчлэлт хийж, Coo CX хувилбарт HID гэрэл тавьж, 4WD загвар CX хувилбараар гарах болсноор үнэ нь бага зэрэг өсөв. 2005 онд баталсан зөвшөөрөгдөх хамгийн их хорт хаягдлын үзүүлэлтийг 50%-иар багасгажээ.
Эх сурвалж: www.cardoctor.mn