TOYOTA PASSO

1-р үе  XC10 (2004он-2010он)

Vitz-ээс богино боловч дотроо зай ихтэй бөгөөд бүтэн эргэх радиус нь 4.3м бa бусдаас хавьгүй бага тойрогт эргэдэг нь харагдаж байна.

Vitz-д араа шилжүүлэгч рычаг гар тоормос нь урд 2 суудлын хооронд байрладаг бол харин Passo-д рулийн ойролцоо, зогсоолын тоормос нь хөлөөрөө гишгэдэг болсон учраас суудлын хооронд болон урд хянахын доогуур нэлээн зайтай болсон нь цүнхээ тавих, гар утас энэ тэргүүтнийг хийх  зэргээр  яг л эмэгтэйчүүдэд зориулсан харагдаж байгаа бөгөөд голдуу эмэгтэйчүүд унах нь элбэг.

2-р үеийн Vitz-ийн кузовын өргөн 5-р ангилалд ойртон өргөн болсноор Passo нь Vitz-ээс 3 см нарийн болж доор нь орох болсон юм. Мөн Daihatsu Boon нэрээр худалдаалагдаж байгаа.

Passo Racy спорт хувилбар

  • Хөдөлгүүр нь Daihatsu-ийн 1.0 литрийн 1KR-FE цуваа 3 цилиндртэй болон 1.3 литрийн K3-VE DOHC 16 клапантай 2 төрөл байдаг.
  • 4 шатлалтай автомат хурдны хайрцаг нь рулийн рычагтай боловч TRD Sports M хувилбар нь 4АТ болон 5MT хурдны хайрцагтай.
  • Эхэн үедээ сард 7000 ширхэг борлуулагдаж байснаа сүүлдээ бараг 3.5 дахин өсөж 25000 ширхэг борлуулагдсан юм байна.

2-р үе XC30 (2010он-)

Анх гарснаас хойш бараг 5 жилийн дараа загвар нь шинэчлэгдэн гарч урьдын адил эмэгтэйчүүдэд чиглэгдсэн бодлогоор үйлдвэрлэгджээ. Өмнөх үеийн Passo нь шинэ загвар гарахын өмнөхөн ч гэсэн сард 5000 ширхэг борлуулагдан алдартай байсан учраас үндсэндээ өмнөх загварыг хадгалсан дизайнтайгаар 2-р үеийг гаргажээ. Үндсэн платформ хэвээрээ бөгөөд сарын дундаж борлуулалт 6500 ширхэг байсан.

Энэ удаад энгийн дизайнтай, гадна бариул, бампер нь ч гэсэн кузовын өнгөтэй адил завсрын өнгөтэй, хойд гэрэл нь тунгалаг цагаан болсон. Мөн Passo+Hana гэсэн хувилбар байсан ба урд суудал нь үргэлж залгаа, Panasonic-ийн Нано технологийн шүршүүрийг захиалгаар тавиулах боломжтой. 

Урд талын баганыг нарийсган, суудлын өндрийг 10 мм дээшлүүлж үзэгдэх байдлыг нэмэгдүүлсэн. Эргэлтийн радиус 4.3 м бөгөөд жолоочийн эсрэг талын толийг цахилгаан удирдлагатай болгон бүх загварт нэмэлтээр ухрах камер суурилуулах боломжтой болгосноор жолоодоход хялбар болов.

Нано технологийн шүршүүр/толины дээр саравчны хооронд/
Нано технологийн шүршүүр/толины дээр саравчны хооронд/

Хөдөлгүүр нь 1.3 литрийн DUAL VVT-i бүхий 1NR-FE ба 1.0 литрийн 1КR-FE. Хурдны хайрцаг нь CVT болсноор шатахуун зарцуулалт багассан. Дан хөтлөгчтэй 1.0 хөдөлгүүртэй нь 2005 оны шатахуун зарцуулалтын нормоос 25%, 1.3 тай нь 15%-аар ахиулсан. Үүнтэй уялдаад хорт хаягдлын хэмжээ ч буурсан. VSC болон TRC системүүд 1.0 л хөдөлгүүртэй XV Package-аас бусад хувилбарт тавигдсан байдаг.

Хувилбаруудыг авч үзвэл 1.0Х, 1.0G, 1.0/1.3+Hana гэсэн 3 үндсэн хувилбартай бөгөөд 1.0 тэй хувилбарын хөгжмийг хассан V Package, эгнээ барих систем суулгасан L Package дэд хувилбар бий. Харин өмнөх загварт байсан TRD Sports M хувилбар энэ удаад үйлдвэрлэгдээгүй юм.