TOYOTA WILL VI

Toyota Vitz-ийн платформыг ашиглан бүтээсэн 4 хаалгатай седан загварт орно. Гэвч дизайны шийдлийн гол баримтлал нь сүйх тэрэгний хэлбэрийг гол болгон бүтээсэн “Will”төслийн хүрээн дэх автомашин юм. Ялангуяа хойд талын шил нь анхны Mazda Carol шиг гэдгэр болсон.

Дотор талын элементүүд голдуу дугуй хэлбэртэй, дулаан өнгөтэй, урд хянах самбар нь франц талх шиг хэлбэртэй. Түүний кузовын бүтэц нь дотогш цөмөрдөггүй GOA хийцтэй байж чадаагүй бөгөөд цулгуй төмөр дээврээс гадна зөвхөн дээд хэсгээр онгойдог дээвэртэй хувилбар бий. Нэлээд эд ангиуд NCP19 Vitz-ийнхтэй адил байдаг.

  • Хөдөлгүүр нь 1.3 литрийн 2NZ-FE, урд тэнхлэг McPherson, хойд тэнхлэг хагас хамааралтай. Дугуй нь эхэн үеийн Prius-ийн 15 инчийн том дугуйтай.
  • Харин төмөр обод нь 15 инчийнх ба колпак нь дизайнд нь тусгайлан зориулж хийсэн дизайнтай юм.
  • Арааны рычаг нь рулийн хажуудаа бөгөөд урд суудал нь үргэлж залгаа хийцтэй.
  • 20-30 насны эмэгтэйчүүдэд зориулан гаргасан нь таарч байгаа боловч гараашид оруулах, зогсоолд тавих, нарийн газар маневр хийх зэрэгт маш хэцүү юм байна гэсэн яриа гарч, энэ нь ч худалдаанд нөлөөлж байсан. Мөн автомат машин угаалгын газар угаалгахад арын гэдгэр шил нь угаагдалгүй үлдэх зэрэг явдал тохиолдож байжээ.
  • Уг загварыг борлуулсан хугацаа маш богино ердөө 2-хон жил боловч бусад Will төрлийн загваруудаасаа хамгийн их зарагдсан юм. Мөн улиралдаа зохицуулан өнгөний сонголтыг өөрчлөх зэрэг маркетингийн бодлого хэрэглэж байсан. Гэвч Vitz-ээс 1 сая 300 мянган иенээр зарагдсан нь 845 мянгын Vitz-ээс илүү үнэтэй байсан тул сард дунджаар 100 ширхэг л борлуулагдсан