TOYOTA IST

iST XP100 (2002 оноос)

2002 оны 5 сард анхны загвар нь худалдаанд гарсан ба, Vitz-ийг илүү томсгон, урд крылог нь спорт загвартай болгож, хянах дэлгэцийг урд хянах самбарын голд хийж өгсөн байна.

iST нь хүмүүсийн унах дуртай загвар бөгөөд худалдаанд нэг сарын дотор 42,000 ширхэг зарагдсан нь Тоёотагийн рекорд амжилт байсан боловч 3 дахь үеийн Toyota Prius нь 1 сард 250,000 ширхэг зарагдсан байна. 2NZ-FE  загварын хөдөлгүүр нь 1.3л /87 морины хүчин чадалтай/, 1NZ-FE загварын хөдөлгүүр нь 1.5л /109 морины хүчин чадалтай/ байдаг. Өнгө дизайн нь жилээс жилд өөрчлөгдсөн ба 2003 онд L edition, HID гэрэлтэй  HID selection, дуу хоолойн  зааварчилгатай GPS  систем бүхий NAVI special загварууд худалдаанд гарсан юм.

  • 2004 онд L edition загвар нь спорт загварын Package, мөн 15 инчийн хайлшин обoдтай болсон.
  • 2003 оны 6 сард  урд манангийн гэрэл нэмэгдэж, алсын удирдлагатай түлхүүрийг нь 2 болгосон.
  • 2005 оны 5 сард илүү спорт загварын ″A″, ″A-S″ загвар худалдаанд гарсан ба А-S нь 2 дугуйгаараа хөтөлдөг болсон. 
  • 2005 оны 10 сард L edition, HID selection 3 худалдаанд гарсан.
iST XP110 (2007 оноос)

Тoyota Vitz-ийн суурийг нь өргөсгөн сайжруулсан загвар бөгөөд тэнхлэг хоорондын зай нь Vitz-тэй адилхан 2460мм болсон. Хянах дэлгэц нь жолоочийн яг өмнө болсон ба өмнө нь байсан 1.3 литрийн багтаамжтай 2NZ-FE /87 морины хүчин чадалтай/ хөдөлгүүрийг сольж, оронд нь 1.8 литрийн багтаамжтай 1NZ-FE /132 морины хүчин чадалтай / хөдөлгүүр тавьсан ба 4 дугуйгаараа хөтөлдөг болсон.

Аюулгүй байдлыг илүү хангаж, бүх загварт 6 төрлийн аюулгүйн дэр/ жолоочийн суудал, жолоочийн хажуугийн суудалд, 2 талын хажуу талуудад  нийт 4 тавьсан.

  • Мөн 2008 онд 150Х, 150G 180G  загварууд үйлдвэрлэгдсэн ба, 150Х 150G загварууд нь 4 дугуйгаараа хөтөлдөг.
  • 150Х загварт хийсэн хамгийн том өөрчлөлт бол хулгай дээрмээс хамгаалах аюулгүйн систем суурилуулсан явдал юм.
  • 2009 онд загвар сайтай болж чадсан их гэрлийг илүү тод болгосон ба энэ удаагийн шинэчлэлээр 150G загварыг сайжруулсан.
  • 2010 оны шинэчлэлээр хойд урд бампер нь нэг өнгийн болж,  хойд спойлер /салхины урсгал өөрчлөх арын далавч/ нь илүү томссон. Салоныг шар ногоон болон хар ногоон өнгийг хослуулан хийсэн ба хянах самбарын фон өнгө нь хар ногоон болсон.
  • 2005 оны гарсан загвар ба хүүхэлдэйн киноны баатар Пикачугаас санаа аван бүтээсэн ба нүд ам гэх мэтийг нь дуурайлган хийсэн нь хүмүүсээс ихээхэн талархал хүлээсэн.

Хөдөлгүүрүүд нь  1NZ-FE/1.5л/, 2NZ-FE/1.3л/, 2ZR-FE/1.8л/ гэсэн төрлүүдтэй.