TOYOTA PORTE

Toyota Raum-ын дараачийн үргэлжлэл болон гарсан 3 хаалгатай вагон загвар бөгөөд жолоочийн хажуугийн суудлын хаалга нь цахилгаан мотороор хаагдаж нээгдэх гүйдэг хаалгатай. Газраас шалны өндөр намхан бөгөөд 300мм. Ийм нам шалтай учраас хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан загвар байдаг. Харин жолооч талын хаалга энгийн нугастай хаалга юм. Платформ нь Vitz- ийн NBC платформ.

Нам доор шалтай гарсан учраас эхэн үедээ 4WD загвар гараагүй боловч 2005 оны 12 сараас өөрчлөлт хийж 4WD загварыг үйлдвэрлэж эхэлсэн. Хянах дэлгэц нь голдоо байрлалтай.

NP10(2004он - )

  • 2004 оны 7 сарын 26. Шинээр худалдаанд гарчээ. Хажуугийн том гүйдэг хаалгатай, нам шалтай, бууж суухад амар гэсэн давуу талтай. Сарын дундаж борлуулалт 400 ширхэг байсан.
  • 2005 оны 12 сарын 12. Сайжруулалт хийгдэн урд гэрлийн тусгал тохируулагчтай болж нүүрийн дизайн өөрчлөгдсөн. Мөн 4WD 150i гэсэн хувилбар шинээр нэмэгдэж гарсан. Мөн 4WD суурьтай хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан загвар гарчээ.
  • 2006 оны 10 сарын 12.  Суудлын бүрээсний материалыг сайжруулж, HID гэрэл хийсэн тусгай загвар болох 130i C package/150r/150i C package mocha selection хувилбар гарч гадна өнгөнд тусгайлсан цайвар ногоон металлик 5 өнгө нэмэгдсэн.

2007 оны 6 сарын 26. Хэсэгчилсэн шинэчлэлт хийгдэн урд их гэрэл, хойд гэрэл, дугуйн колпакны дизайн өөрчлөгдсөн. Шаргал металлик өнгө “Mocha selection ” хувилбарт нэмэгдсэн. Дотор суудлын өнгө усан цэнхэр болж урд хянах самбарын дизайн өөрчлөгдөн хянах дэлгэц нь алслалттай харагдах электрон дэлгэцтэй болжээ.

  • Зарим хувилбарт гүйдэг хаалгыг хажуугийн суудлаас удирдах товчлуур хийгдэн хажуу толь дээрээ дохионы гэрэлтэй болгов. 150r, 150i хувилбарт тусгай суудал хийж жолоочийн суудал тохойвчтой болж, плазм-гластер ионы агаар цэвэрлэгч бүхий G-Package хувилбар гарсан. Харин 150 C package хувилбарыг хассан.
  • 2010 оны 8 сарын 2. Сайжруулалтаар хөдөлгүүрийн холимгийн харьцаа тодорхойлогчийг сайжруулан хорт хаягдлын хэмжээг 75%-аар бууруулж чадсан. Өнгөний тал дээр гэгээлэг үзмэн ягаан металлик өнгийг нэмсэн. Харин суудлын өнгө хар саарал, эсвэл  их биеийн өнгөтэй зохицуулан ногоон, үзмэн ягааныг сонгож болохоор болсон. Харин G-package-д хар хүрэн өнгийн суудлаас өөр сонголт байхгүй.
Хажуугийн гүйдэг хаалга нээлттэй үед харагдах байдал
Хажуугийн гүйдэг хаалга нээлттэй үед харагдах байдал
Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан загвар
Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан загвар