AUDI A8

1988 онд гарсан Audi V8-ийн үргэлжлэл гэгдэн 1994 онд энэ А8 гэсэн брэнд нэр бий болжээ. Аudi-ийн хамгийн тансаг дээд зэрэглэлийн седан, европын суудлын авто машин ангиллын F (5 м-ээс дээш урттай) ангилалд багтана.

Mercedes-Benz S class, BMW 7 series, Jaguar XJ, Lexus LS зэрэг бусад үйлдвэрлэгчдийн загваруудтай эн зэрэгцэнэ. Урд дугуйгаар хөтөлдгөөс гадна Quattro буюу байнгын 4 дугуйгаар хөтөлдөг загвар бий.

Хамгийн их онцлог шинж гэвэл бүхээг нь тэр чигтээ хөнгөн цагаанаар хийсэн. ASF (Audi Space Frame) хөнгөн цагаан бүхээг бүтээх төслийн хүрээнд 5 м-ээс илүү урттай авто машины жинг нэлээдгүй багасгаж чадсан байна. Ингэснээр хурд авалт, явдал хөнгөн болж бензин зарцуулалт багасжээ. Мөн А8-ийн техникийн өндөр үзүүлэлттэй загвар нь Audi S8 юм.

1-р үе(1994-2004 он)D2 загвар:

  • 1994 онд 4.2 литрийн хөдөлгүүртэй  буюу Audi A8 Quattro борлуулагдаж эхэлжээ. Хөдөлгүүр нь V8 хэлбэрийн 300 морины хүчтэй бөгөөд гараар шилжүүлэх боломжтой 4 шатлалтай автомат хурдны хайрцагтай.
  • 1997 онд 3.7 литрийн хөдөлгүүртэй урд хөтлөгчтэй загвар гарчээ. 5 шаттай автомат хурдны хайрцагтай болж, хажуугийн аюулгүйн дэр стандарт тоноглолд орох болсон.
  • 1999 онд хэсэгчилсэн өөрчлөлт хийсэн. 3.7 литрийн хөдөлгүүрийг сольж, 4.2 литрийн хөдөлгүүрийг цилиндр бүр дээрээ 5 клапантай болгон өөрчилж 310 улмаар морины хүчтэй болгож нэмэгдүүлсэн байна. Гадна талын бамперийн дизайн өөрчлөгдөж нэмэлт гэрэл нь их гэрлээс тусдаа болж бампер дээр байрлах болсон байна. Дугуй нь 16-17 инч болж томорсон. Мөн гадна никель эмжээр хийсэн нь тансаг, нэр хүндтэй харагдуулах болсон.

2001 онд S8 гарсан 4.2 литрийн хөдөлгүүртэй 360 морины хүчтэй.

Үзүүлэлт:

4.2 литр(1995 он - 1999 он)

  • V8, DOHC, 32 клапантай  4,2 литрийн (300м.х), Tiptronic 4 шаттай автомат хурдны хайрцагтай.(1997оноос 5 шатлалтай болсон)
  • V8, DOHC, 32 клапантай  3.7 литрийн (230м.х), Tiptronic 5 шаттай автомат хурдны хайрцагтай.

4.2 Quattro(1999он - 2003 он)

  • V8, DOHC, 40 клапантай  4,2 литрийн (310м.х), Tiptronic 5 шаттай автомат хурдны хайрцагтай.

2-р үе (2002он)D3 загвар:

2003 оны 10 сарын 16-аас худалдаалагдаж эхэлсэн.

  • 4.2 Quattro анх гарсан бөгөөд өмнөх үеийн дизайныг ерөнхийд нь хадгалсан, ирмэгүүд гаргаж өгсөн нь улам гоёмсог болсон.
  • Хөдөлгүүр нь өмнөхтэй ижил боловч чадал нь нэмэгдэж 355 морины хүчтэй болжээ. Хурдны хайрцгийг шинэчлэн 6 шаттай автомат болгожээ.
  • 2004 онд 3.7 литрийн хөдөлгүүрийг 280 морины хүчтэй болгохын зэрэгцээ, 3.7 Quattro, урт бүхээгтэй 4.2 Quattro загвар гарсан.
  • 2005 онд хэсэгчилсэн шинэчлэлт хийсэн ба урд нүүрний торыг бамперийн доор хүртэл болгож томруулжээ.
  • 450 морины хүчтэй 6 литрийн V12 хөдөлгүүртэй 6.0 Quattro, 6.0 Quattro L гарсан. 260 морины хүчтэй 3.7 литрийн V6 FSI шууд цацалттай хөдөлгүүртэй 3.2FSI Quattro гарсан.
  • 2006 онд 4.2 литрийн хөдөлгүүрийг сайжруулж FS болгосноор 350 морины хүчтэй болж  4.2FSI Quattro, 4.2FSI Quattro L гарсан байна. 6.0 Quattro-г бас сайжруулжээ. Мөн 450 морины хүчтэй V10 хөдөлгүүртэй 2-р үеийн Audi S8-ийг гаргажээ.
  • 2008 онд хэсэгчилсэн шинэчлэлт хийсэн байна. Шинэ загварын А4 загвартай хамт их гэрлийн дизайн өөрчлөгдөж, их гэрлийн дотор талд доод ирмэгээр нь LED гэрэл хийж өгчээ. Мөн урд нүүрийн тор өөрчлөгдсөн байна. 12 цилиндртэй загвар нь 8 болон 6 цилиндртэй загваруудаас тусдаа арай өөрөөр хийгдэх болсон байна.

Үзүүлэлт:

L6.0 Quattro (2005 он 3 сар - 2010 он 11 сар)

BHT кодтой W12 DOHC 6 литрийн (450м.х /59.1кг ·м), 6шаттай AT、Quattro (fulltime 4wd)

6.0 Quattro (2005 он 3 сар-2006 он 6 сар)

BHT кодтой W12 DOHC 6 литрийн (450м.х /59.1кг ·м)、6шаттай AT、Quattro (fulltime 4wd)

4.2 FSI Quattro (2006 он 8 сар - 2010 он 11 сар) /L4.2 FSI Quattro (2006 он 8 сар-2010 сар 11сар)

BVJ кодтой V8 DOHC 4,2 литрийн (350м.х/44.9кг·м)、6 шатлалтай AT, Quattro (fulltime 4wd)

4.2 Quattro (2003 он 10 сар-2006 он 6 сар) /L4.2 Quattro (2004 он 9 сар - 2006 сар 6 сар)

BFM  кодтой V8 DOHC 4,2 литрийн (335 м.х/43.8кг·м)、6 шатлалтай AT, Quattro (fulltime 4wd)

3.7 Quattro (2004 он 9 сар - 2005 сар 8 сар)

BFL V8 DOHC 3.7 литрийн (280м.х/36.7кг ·м)、6 шаттай AT , Quattro (fulltime 4wd)

3.2 FSI Quattro (2005 он 8 он-2010 он 11 он)

BPK кодтой V6 DOHC 3.2 литрийн (260мх/33.6кг·м)、6 шатлалтай AT、Quattro (fulltime 4wd)

3-р үе (2010 он)D4:

  • Европт 2009 оны сүүлийн хагаст 2010 оны загвар хэмээгдэн борлуулагдаж эхэлсэн.
  • The Art of Progress гэсэн уриан доор гоёмсог дизайн гаргасан.
  • 4.2 литрийн V8 FSI, 3 литрийн турботой V6 TFSI, 4.2 литрийн V8 дизель, 3 литрийн V6 TDI дизель хөдөлгүүрүүдтэй юм байна.
  • 2010 онд W12 хөдөлгүүртэй загвар гарсан байна. Автомат хурдны хайрцаг нь 6 шатлалтайгаас 8 шатлалтай болон нэмэгджээ.
  • L буюу урт загвар нь ердийнхөөс 130 мм-ийн урт тэнхлэг хоорондын зайтай юм байна.