ТӨРИЙН АЛБАНЫ МАШИНУУДАД ТУСГАЙ ТЭМДЭГЛЭЛ НААЖ ЭХЭЛЛЭЭ

Төрийн албаны машиныг зөвхөн албан хэрэгцээнд ашиглах ёстой гэж Засгийн Газрын Хэрэг Эрхлэх газрын дарга Г.Занданшатар мэдэгдсэн. Хэрвээ та баар, рестораны гадаа эсвэл сургууль хүүхэд хүргэж байгаа төрийн албаны машинтай тааралдвал зураг дээрх дугаарт мэдэгдэж болох аж.

Тэмдэглэл бүхий машинуудад GPS хяналтыг цаашид бий болгох учир хаана явж байгааг нь хянах боломжтой болох аж. Хэрвээ таны мэдээлэл үнэн зөв, албан бус хэрэгцээнд ашиглаж байгаа нь тогтоогдвол хариуцлага тогтоох аж.

Хэрвээ ажлын бус цагаар гадуур явж байвал "Бүртгэл хийлгэсэн" байх ёстойг тэрээр мэдээлсэн юм. Бүртгэл хийлгэлгүй хувийн ажлаа хөөцөлдөж байвал тухайн албан тушаалтан хариуцлага хүлээнэ гэж Г.Занданшатар дарга онцоллоо.