ЗӨӨВРИЙН ХУРД ХЭМЖИГЧ АЖИЛЛАЖ БАЙНА

ХБНГУ-ын VITRONIC үйлдвэрийн хурдны зөрчил илрүүлэх зөөврийн төхөөрөмж авчран туршилт хийж, нэвтрүүлэхэд бэлэн болоод байна. Замын хөдөлгөөний хяналтын VITRONIC-ийн системүүд нь лазер сканерийн хэмжилтийн техник дээр тулгуурладаг (LIDAR, Light Detection and Ranging) хурд хэмжих техникийн шинэ үеийн төхөөрөмж юм.

Тус систем нь олон эгнээгээр яваа олон машиныг нэг дор хэмжинэ зам барилгын ажлын үед, тойруу, түннел болон үзэгдэх орчин хязгаарлагдмал нөхцөлд хэмжилт хийнэ. Хурдны зөрчил бүртгэгч зөөврийн төхөөрөмж нь хяналтгүй байсан авто замууд болох Нисэх, Зуслангийн зам, Баянхошуу Хөтөл зэрэг хурд ихээр хэтрүүлдэг аюултай байршлуудад аюулгүй байдлыг хангах, хяналт хийх боломжтой болсон.

Иймд ЖОЛООЧ НАРАА Монгол улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын хууль, Замын хөдөлгөөний дүрэмд заагдсан хотын дотор явах хөдөлгөөний хурдаа баримтална уу!