NISSAN LEAF

Бидний нэр алдрыг нь олонтаа дуулсан TESLA Model S-с эхлээд Renault Zoe, BMW i3,  Porsche Mission E, Mitsubishi i-MiEV, Honda Fit EV, Toyota RAV4 EV, Hyundai Ioniq Electric, Chevrolet Bolt EV гэх мэт загварууд байдаг.

Түүний нэг Nissan Leaf загвар үйлдвэрлэсэн оноосоо хамаарч 7.5~30мян.$ (2011-2017 он) ханштай байгаа бол Tesla Model S 44.5~86.5мян.$ (2012-2017 он) үнэлгээтэй байгааг та АНУ-н сайтуудаас харж болно.

EV машинд мэдээж олон давуу тал байгаа ч хамгийн чухал 2 нь:

1. Эдийн засгийн хэмнэлттэй.

  • a) Бензин биш цахилгаанаар ажиллах тул манайх шиг $VS₮ ханшийн зөрүү өндөр, нефть импортлогч улсад шатахууны зардалд ДЭНДСЭН хэмнэлт өгч чадна.
  • b) Моторын тосгүй тул жилдээ 2 удаа тос солих, ОЧЛУУР буюу свечэ байхгүй тул мөн л 20-40мян.км тутамд свечэ солих, свечэ муудсанаас болж шатахуун зарцуулалт ихэслээ гэсэн толгойн өвчнөөр таныг зовоохгүй. Дээр нь бас ХӨДӨЛГҮҮРИЙН АГААР ШҮҮГЧ байхгүй тул энэ мэт хугацаат техник үйлчилгээний зардал гарахгүй.  

2. Байгальд ээлтэй.

  • a) Агаар, бензиний холимгоор тэсэрч дулааны энергийг механик энергид хувирган нүүрстөрөгчийн исэл, хар тугалга гэх мэт төрөл бүрийн утаа тортог, нагар ялгаруулахгүй тул байгальд ээлтэй хамгийн ЭКО автомашин.
  • b) Nissan Leaf, Ford Focus зэрэг автомашинуудын хуванцруудыг пластик болон хуучин машины эд ангиудыг дахин боловсруулж хийдэг зэрэг нь Eco-friendly, Green car зэрэг титэм хүртэх болзол хангажээ.

EV машины түүх саяхных биш бөгөөд өдгөөгөөс 134 жилийн өмнө 1884 онд Лондонд Thomas Parker гэгч эрхэм өндөр хүчдэлийн цэнэглэдэг батарейгаар ажилладаг анхны бүрэн цахилгаан автомашиныг бүтээж байсан.

Харин өнөөдөр нефтиэс хараат бус байх улс үндэстний хүсэл, шатахууны үнийн өсөлт, хүлэмжийн хийг бууруулах бодит хэрэгцээнд тулгуурлан EV машины үйлдвэрлэл хөгжиж, Засгийн газрууд төрөл бүрийн татварын хөнгөлөлт урамшууллын бодлогоор цахилгаан машины хэрэглээг дэмжиж байна.

EV машинд сул тал байна аа.

1. Цэнэглэлт.

EV машинууд батарейн хүчин чадлаас хамаарч 1 удаагийн бүрэн цэнэглэлтээр дунджаар 6~8 цаг буюу 120~150км явах тул та УБ-с Тэрэлж орсон бол тэндээ заавал цэнэглэсний дараа л буцах шаардлагатай болох нь. Харин цэнэглэх хугацааны хувьд хамгийн багадаа 15мин дунджаар 30минутад 80% хүртэл цэнэгээ авна гэж үйлдвэрлэгчийн гарын авлагад бичсэн байна.

2. Зардал.

EV машинууд DC400volt хүртэлх өндөр хүчдэлийн Li-ion батарейгаар ажиллаж энэ батарейн насжилт дунджаар 5~10 жил хүртэл жигд ажиллана. Жн: Nissan үйлдвэрлэгч Leaf загварынхаа EV system-д 5 жил, 96мян.км -н баталгаа өгч байгаа бөгөөд EV баттерей солих үнэ одоогоор АНУ-н дилерүүдэд 5.500~6.500$ байна.

Та EV машинтай болвол дараах зөвлөмжийг бүү мартаарай:

  • хасах 49°C хэмээс дээш хүйтэнд 24 цагаас дээш 
  • хасах 25°C хэмээс доош температурт 7 хоногоос дээш орхихгүй байх!

Доорх үйлчилгээг тогтмол хийж байх:

  1. Шил арчигч & арчигчийн шингэн - Тухай бүрт шалгаж солих болон дүүргэлт хийх
  2. Салон шүүр –15,000 miles буюу жилд 1 удаа заавал солих
  3. Түлхүүрийн батерей – Хэрэглээнээс хамаарах бөгөөд дунджаар 18 сар тутамд солих
  4. Хөргөлтийн шингэн - Үйлдвэрлэгчээс анх цэнэглэсэн Long Life Coolant-г яаран солих шаардлагагүй. Гарын авлага номоо үзэх. 
  5. Тоормосны шингэн – жилд 1 удаа солих
  6. Зургаан сар тутамд – дугуйн байрлалыг сольж тавих мөн наклад, плянз болон явах болон тулгуур эд ангиа шалгуулах
  7. 12 сар тутамд – Хурдны хайрцагны шингэн (reduction gear fluid/ATF) шалгах