ЦАХИЛГААН МАШИНЫ МОТОРЫН ТОСЫГ ХЭЗЭЭ СОЛИХ ВЭ?
2018 оны 1-р сарын байдлаар дэлхий даяар 300,000 гаруй ширхэг Nissan Leaf (навч) бүрэн цахилгаан (EV буюу electric vehicle) автомашин худалдагдаад байна. Үүнийг онцолж байгаа шалтгаан нь Монголын зах зээлд боломжийн үнээр ихээхэн орж ирж байгааг та анзаарсан байх.
Анхны загвар Nissan Leaf ZE0 нэртэйгээр 2010 онд АНУ, түүний дараа 2011 онд Канадад танилцуулагдаж байсан бол 2017 оноос 2-р үеийн цуврал нь Leaf ZE1 нэрээр үйлдвэрлэсэн оноос хамаарч 7,500~30,000$ -р АНУ-н зах зээлд худалдаалагдаж байна.
2016 оны 30кВт чадалтай загвар нь бүрэн цэнэгээрээ 172км явах боломжтой бөгөөд энгийн 12В болон DC400В Li-ion 2 төрлийн аккумулятортай.
- 2010 онд Green Car Vision Award
- 2011 онд European Car of the Year болон World Car of the Year
- 2011–2012 онд Car of the Year Japan шагналуудыг тус тус хүртсэн
Энэ цахилгаан машиныг:
- хасах 49°C хэмээс дээш хүйтэнд 24 цагаас дээш
- хасах 25°C хэмэээс доош температурт 7 хоногоос дээш орхихгүй байхыг үйлдвэрлэгч зөвлөдөг
Бүрэн цахилгаан хөдөлгүүртэй тул:
- ХӨДӨЛГҮҮРИЙН ТОСГҮЙ тул ийм үйлчилгээ огт хийхгүй
- ОЧЛУУР буюу свечэ байхгүй тул мөн свечэ солих, свечэ муудсанаас болж шатахуун зарцуулалт ихэслээ гэсэн яриа огт гарахгүй.
- ХӨДӨЛГҮҮРИЙН АГААР ШҮҮГЧ бас л байхгүй.
Харин үйлдвэрээс:
- Шил арчигч & арчигчийн шингэн (2.5л) – тухай бүрт шалгаж солих болон дүүргэлт хийнэ.
- Салон шүүр –15,000 miles буюу жилд 1 удаа солих
- SMART түлхүүрийн батерей – хэрэглээнээс хамаарах бөгөөд дунджаар 18 сар тутамд солих
- Хөргөлтийн шингэн 5.8л - Үйлдвэрлэгчээс анх цэнэглэсэн цэнхэр өнгийн Long Life Coolant нь 125,000 miles буюу 200,000км / 15 жил солих шаардлагагүй.
- Тоормосны шингэн DOT3 - жилд 1 удаа солих
- 6 сар тутамд – дугуйн байрлалыг сольж тавих мөн наклад, пиланз болон явах болон тулгуур эд ангиа шалгуулах
- 12 сар тутамд - NISSAN Matic S ATF 1.4л (reduction gear fluid) шалгах хэрэгтэйг гарын авлага ном дээр заасан байдаг аж.
Эх сурвалж: И.Баярсайхан