ЕВРОПЧУУДЫН ЦАХИЛГААН МАШИНЫ МӨРӨӨДЛИЙГ ХЯТАДУУД БУЛААВ УУ?

Тун удахгүй Европ дахь бүх чадварлаг машин үйлдвэрлэгчид Хятад руу дүрвэх байх

Hong Kong (CNN Business)- Цахилгаан машины зах зээл Европоос гаралтай ч Хятад руу чиглэж байна.

Хятад бол цахилгаан хэрэгслийн батарей үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгч улс.

Үүнийг нь ч бусад улсууд, салбартаа тэргүүлэгч нар сайшаан үздэг. Хил дамнан байрлах сая, сая ажлын байр нь цахилгаан машины ирээдүйд чухал ач холбогдолтой.

Гэсэн ч Хятад дахь цахилгаан машины хөгжил барьж тогтоох аргагүй хурдацтай үргэлжилж байна.

Хятадууд импортын овор ихтэй машинуудаас залхаж байна. Тэдний сонирхол цахилгаан машин дээр л төвлөрөөд байна даа. Бэлэн том зах зээл нь байгаа газар үйлдвэрлэгч, үйлчлүүлэгч хоёулаа сэтгэл хангалуун байж чадна. Тиймээс цахилгаан машин үйлдвэрлэх хамгийн тохиромжтой газраар Хятад улс тодроод байна.

Цахилгаан машинд ашигладаг шингэн ион батарейн үйлдвэрлэлийн гуравны хоёр нь Хятад улсад байдаг гэсэн судалгаа бий. Тэгэхээр Simone Tagliapietra-ын хэлсэн “Батарей нь үйлдвэрлэгддэг газар машин нь үйлдвэрлэгдсэн нь дээр байх” гэдэг үнэн болж таарлаа.

Ион батарейн хэд хэдэн жижиг компани Европт байх нь байгаа. Гэхдээ нийт үйлдвэрлэлийн 1 хувийг л эзэлдэг.

Warren Buffett-ийн дэмжлэгтэй BYD-ийн үйлдвэрлэл
Warren Buffett-ийн дэмжлэгтэй BYD-ийн үйлдвэрлэл

Дэлхийн цахилгаан машины эрэлтийн тал хувь нь Хятадад төвлөрч байгаа нь олон улс дахь цахилгаан машин үйлдвэрлэгчдийн анхаарлыг татаж, тэдний хэтэвчнээс их хэмжээний хөрөнгө оруулалт татах нь ойлгомжтой болоод байна.

АНУ-ын машины зах зээлийг тэргүүлэгч Tesla Шанхай дахь үйлдвэрээ нээж жилийн дотор 500.000 ширхэг цахилгаан машин үйлдвэрлэнэ гэдгээ хэлсэн. Харин тэд эх орондоо ердөө 100,000-ийг жилд хийх төлөвлөгөөтэй байдаг.

Дөнгөж үйл ажиллагаагаа эхлүүлж байгаа батарейн компаниуд ч эх нутагтаа ажиллахын оронд Хятад улсад хөрөнгө оруулахыг илүүд үзэж байна.

Хятадын аварга зах зээл:

Ирландын Lithium Werks компани гэхэд Хятадад 2 үйлдвэртэй. Жилд 160,000 машиныг лити-ион батэрэйгээр хангах хүчин чадалтай гэнэ. Ингэж таатай үйлдвэрлэлийн орчныг Хятадын төр засаг өгч чадсан, харин Европт энэ байдал нь маш их цаг хугацаа, олон процессийг давах шаардлагатай тулгардаг гэж компанийн захирал Kees Koolen - CNN агентлагт мэдээлсэн юм.

Дэлхийн зах зээл дэх хамгийн том батэрэйн үйлдвэрлэлийн тоглогчдоор Хятадын CATL, Японы Panasonic, Өмнөд Солонгосын Samsung SDI нар бий. Түүнээс Panasonic компани Теслагийн батэрэйн нийлүүлэгчээр Невада мужид хамтран ажиллаж байгаа.

CATL-ийн үйлдвэр
CATL-ийн үйлдвэр