ХӨДӨЛГӨӨНИЙ ҮЕД МАШИНЫГ ЦЭНЭГЛЭХ ДРОН

Юмс хөгжөөд цахилгаан машин ирээдүй болох нь тодорхой болчихлоо. Харин үүнийг Амазон компани мэдэрч хөдөлгөөний үед нь цэнэглэх дроныг хөгжүүлж байна.

Цахилгаан машинуудын гол асуудал нь цэнэглэх станцын хүрэлцээ. Хотын төв, хотоос гадна гээд л олдоц муутай үед захиалгаа өгөхөд л цэнэглэгч Дрон хүрч ирээд тэжээлээр хангах аж.

Ерөнхий ажиллах зарчим нь машины дээвэр дээр бууж батэрэйн залгууртай холбогдсоноор цэнэгийг шахах аж. Үүн дээрээ зохиогчийн эрхийн гэрчилгээг аль хэдийн авчихсан.

Одоо зарим авто үйлдвэрлэгчид хөгжүүлж байгаа хагас дамжуулагчийн батэрэй нь 1-2 минутын дотор бүрэн цэнэгээ авах боломжтой, жин багатай, алслал сайтай байх зэрэг амлалтыг өгөөд байгаа. Хэрвээ энэ 2 технологи хоорондоо нэгдэх бол таны машин цахилгаанаар хэзээ ч тасрахгүй байх нь тун ойрхон ирчхээд байна.