2022 ОНД: МАШИНЫГ МИНУТЫН ДОТОР Л ЦАХИЛГААНААР ЦЭНЭГЛЭНЭ

Орчин үеийн цахилгаан машинд томоохон шийдвэрлэж чадаагүй асуудал бий. Энэ нь ойрын үед бензин хөдөлгүүртэй машиныг орлож чадахгүй гэдгийн баталгаа болоод байгаа юм. Бүрэн цэнэглэхэд бензинээр бак дүүргэхээс илүү их хугацаа ордог нь яах аргагүй том сул тал.

Харин үүнийг шийдэх аргыг Тоёотагийхан хөгжүүлж нэвтрүүлэхээр болсон байна. Японы Chunichi Shimbun сонинд мэдээлснээр 2022 онд цахилгаан машин шинэ батэрэйн технологийн туслалцаатай ахисан түвшинд очно гэнэ. Удаан цэнэглэж, богино зайд явдаг одоогийн лити-ион батэрэйн технологи зул болж шинэ хагас дамжуулагчийн (solid-state batteries) батэрэй үйлдвэрлэлд нэвтрэх аж.

Харьцуулбал шинэ технологийн батэрэй нь шингэн электролитийн оронд хатуу биет байх аж. Үр дүнд нь үр ашигтай байдал болон цэнэглэх хурд сайжраад зогсохгүй батэрэйн тогтвортой ажиллагаа илүү сайжрах юм байна. Улмаар бүтэн цэнэглэхэд 2-3 минут шаардагдаж байгаа нь одоогийн 20-30 минут цэнэглэдэг лити-ион технологиос хол илүүг харуулж байна.

Үүнээс дүгнээд үзэхээр ирэх 10 жил батэрэй болон цахилгаан машины тулаан илүү өндөр түвшинд очиж, одооноос патентийн дайн эхлэхийг харж болохоор байна.

Хагас дамжуулагчийн батэрэй