БАТАРЕЙГ ТУЛААНД БЭЛТГЭ!
Жил ирэх тусам жолооч нар өөрсдөө капотоо ухахаас илүү авто инженерүүдээр засуулдаг болж. Яадаг ч байсан «жинхэнэ эрчүүд» автомашиныхаа аккумуляторыг солихтойгоо байгаа байлгүй дээ? Нийтлэлч Михаил Колодочкин шинэ батарей авах талаар ийнхүү зөвлөж байна.
Шинэ батарейн үзүүлэлтийг ажиглахаас өмнө өөрийнхөө батарейн харагдах байдлыг санах гээд үз. Үүнд, овор хэмжээ, хэлбэр болон туйлуудын байрлал их чухал юм. Шинэ батарей авсан хойноо хөндийдөө багтахгүй эсвэл холбоосууд нь хэрэгтэй шондоо хүрэхгүй бол яана?
Хуурай батарейг ажиллуулахын тулд хэд хэдэн төвөгтэй, зарим талаараа ариун цэвэр хангаагүй ажлууд хийх хэрэгтэй учир нөөцөд л авсан нь дээр. Гэлээ ч өнөө үед аваад шууд ашиглахад бэлэн аккумуляторууд хаа сайгүй зарах болсон тул зөв батарейг сонгох зөвлөгөөг доорх зургаас харна уу.