ХҮҮХДИЙН ПАРКИЙН УУЛЗВАРААС ХОЙШ ЧИГТ ОЛИМПЫН ГУДАМЖНЫ ЗАМЫН ХӨДӨЛГӨӨН МАРГААШ НЭЭГДЭНЭ

Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Хүүхдийн паркийн уулзвараас хойш чигт Олимпын гудамжны замын хөдөлгөөнийг 2018 оны арван нэгдүгээр сарын 20-ны өдөр буюу маргааш нээхээр боллоо.

Иймд нийт замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн замын хөдөлгөөний дүрмийг чандлан баримталж хөдөлгөөндөө анхаарал болгоомжтой оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас зөвлөлөө.

Замын цагдаагийн ойролцоох гүүрэн гарцын бүтээн байгуулалтын ажил хүйтний улиралд завсарлаж байгаатай холбогдуулан Олимпын гудамжны замын хөдөлгөөнийг нээхээр болсон.

Нарны замаас Олимпын гудамжруу ордог хэсгийн хөдөлгөөнийг ирэх оны гуравдугаар сар хүртэл түр нээнэ. Түр зам барьсан” хэмээн Хотын дарга С.Батболд Бямба гарагт мэдэгдэж байсан юм