ГАДНА РЕМЕНИЙ ТАЛААР

АСУУЛТ: Гадна ремень гэж юу вэ?

ТОЖОО: Хамгийн түрүүнд гадна ремень гэж юу вэ гэдгээс эхэлье. Моторын тахир голын эргэлтийг ашиглан рулийн гидр, усны помп, динам, эйр кондейшн зэрэг эд ангиудыг ажиллуулж байдаг дамжуулагч туузан ременийг гадна ремень гэдэг.

АСУУЛТ: Ямар зарчмаар ажилладаг вэ?

ТОЖОО: Хэрвээ гадна ременьгүй бол руль хатуу, аккумулятор цэнэг авахгүй дуусах зэрэг бусад зүйлс маань ажиллахгүй л дээ. Нэгэнт ажиллаж байгаа моторын эргэлтийг ашиглан бусад эд ангиудад энергийг дамжуулж байна гэж ойлгож болно.

АСУУЛТ: Гадна ремень гэдэг маань духны ременээс өөр гэсэн үг үү? Энэ ременийг тодорхой хугацаанд сольж байх ёстой юу?

ТОЖОО: Духны ременьтэй андуурч огт болохгүй. Гадна ремень 4-6ширхэг замтай байхад духны ремень хөндлөн шүдтэй байдаг. Тэдийд солино гэсэн хугацаа байдаггүй. Нүдээрээ хараад цуурсан, хагарсан, зарим газраа сэмэрсэн байвал даруй сольж байгаарай.

СУРВАЛЖЛАГА

АСУУЛТ: Сайн байна уу? Та машиныхаа хөдөлгүүрийн гадна ременийг сольсон уу?

ИРГЭН А: Хэсэг газраа сэмэрчихсэн байна лээ. Яаж сольё доо гэж бодоод л явж байна.

ИРГЭН Г: Би 2 сарын өмнө солиулсан. Тасрахаа алдсан байсан.

ИРГЭН Н: Саяхан үйлчилгээ хийлгэхэд засварчин нь надад зааж харуулсан. Солиулах болчихсон байна гэсэн.

Автомашины гадна ремений ашиглалтын явцад анхаарах зүйлс болон засвар үйлчилгээний талаарх зөвлөгөөг танд хүргэе

  •  Ременийг резинээр хийдэг бөгөөд тодорхой чийгшилтэй байдаг. Чийгшил алдагдахад хагарч язардаг.
  • Зарим машинуудын ремень тагтай байдаг учир муудсан, тасрах болсон нь мэдэх боломжгүй байдаг.
  • Солих эсэхийг мэдэх 4 аргыг танд зөвлөе

-    Хөдөлгүүрээ унтрааж байгаад гэрэл тусгаж язралт, хагаралт байгаа эсэхийг харах.
-    Чихарч дуугар гарч байна уу сонсох. Гадна ремений чангалагчийг шалгаад үзэхэд гэмгүй. Ремень сунахад хий эргэснээр тухайн дуу гарч байдаг
-    Руль хатуурах, аккумулятор ойр ойрхон сууж байвал шалгаарай. Сунасан, муудсан ремен эргэлтийг дамжуулахгүй болсон байх магадлалтай.
-    Техник үйлчилгээнд орох үедээ мэргэжлийн хүмүүсээр нь эмтэрсэн, хатаж хагарсан зэрэг механик гэмтэл бий эсэхийг шалгуулаарай

  • Солих бол та мэргэжлийн газар л хандаж солиулахыг зөвлөе.