БЕНЗИНИЙ ОРОНД КОЛА-ТАЙ ХЭР УДААН ЯВЖ ЧАДАХ БОЛ?

Энэ YouTube суваг Лада-г төрөл бүрээр яргалдгаараа алдартай. Энэ удаад Кока-Кола ундааг бак руу хийж хэр удаан мотор ажиллахыг нь шалгасан байна.

Үнэхээр тэнэг хэдий ч сонирхолтой бичлэгийг тэд хийсэн байна. Ямартай ч 1.7 км зайг ундаа ууж туулсан бөгөөд түүний дараа унтарч. Тэд гараашдаа чирч аваачин бүрэн цэвэрлэгээ хийсний дараа бензин хийгээд асаахад асуудалгүй мотор ажиллалаа.