ОРОСЫН СУДЛААЧ КИНОН ДЭЭРХ МАШИНЫ ДЭЛБЭРЭЛТ ХУДАЛ ГЭДГИЙГ ИЛЧИЛЛЭЭ

Энэ бичлэгийг үзэхээс өмнө бидний үзэж байсан телевизийн нэвтрүүлэг, кинонд бид хэтэрхий итгэдэг байж. Цог гаргах төдийд дэлбэрч, гал хүргэх төдийд тэсэрдэг байдлаар бид олон кино үзвэр үзэж төлөвшсөн.

Тэгвэл Оросын Гараж 54 хэмээх видео бүтээгчид үүнийг амьдралтай эсэхийг шалгаж илчиллээ. Юу болсон гээч, харамсалтай нь бидний хүсэн хүлээдэг үр дүн гарсангүй. Асаагуур бензин дээр тулгаж барьсан ч тэсрэлт болсонгүй. Банк дүүрэн бензинтэй ЛАДА-г шатаасан ч дэлбэрсэнгүй.