ШИНЭ ПРИУСЫН НҮҮР ОЛНЫ ХҮРТЭЭЛ БОЛЖ ЧАДААГҮЙГЭЭС ХЭСЭГЧИЛСЭН ШИНЭЧЛЭЛТ ХИЙХ ГЭЖ БАЙНА
4-р үеийн Приусын урд нүүр этгээд гэдгийг хэн бүхэн харсан байх. Харин энэ нүүр нь олны хүртээл болж чадахгүй байгаагаас хэсэгчилсэн шинэчлэлт хийх шаардлагатай болсон байна.
Түүнийг далимдуулж бусад өөрчлөлт буюу аюулгүйн шинэ систем, хэд хэдэн технологийн шинэчлэлтийг давхар хийхээр төлөвлөөд байгаа аж.
4-р үеийн Приусын энэ удаагийн өөрчлөлтөөр зөвхөн нүүрийг бус их гэрэл, гупер, хойд хэсгийн шинэчлэлт, хойд гэрэл зэргийг өөрчлөх гэнэ.
2 болон 3-р үеийн загварууд нь энгийн л нэг нүдэнд дулаахан загвартай байсан учраас олны хүртээл болох үндэс болсон гэж компанийн зүгээс үзэж байгаа юм. Тиймээс шинэчлэлтээр аль болох тэр зүгрүү өөрчлөлтийг хийж, нулимс дуссан их гэрэл, хойд гэрлийн загварыг бүрэн шинэчлэх юм.
Эх сурвалж: yahoo.co.jp