SMARTCAR САЙТААР УТСАА ҮЛДЭЭГЭЭГҮЙ ЖОЛООЧТОЙ ХОЛБОГДОХ УУ?

Смарт карыг мэдэхгүй жолооч тун цөөхөн. Түүгээр тухайн машины мэдээлэл болон татвар, оношилгооны мэдээлэл, татвараа төлөх зэрэг зүйлсийг нээлттэйгээр харах боломжтой байдаг. Тэгвэл удахгүй тэд тухайн машины жолоочтой утсаар холбогдох боломжийг олгох нь ээ.

Энэ талаарх мэдээлэл одоогоор хомс байгаа бөгөөд Авто тээврийн үндэсний төвийн төлбөртэй лавлах 1900-1234 утсаар холбогдсоноос хямд зардлаар, цаг хугацааг хамаарахгүй холбогдох боломжтой байж мэдэх юм.

Үүгээр ч зогсохгүй тус сайт дан системтэй холбогдож тухайн жолоочийн мэдээллийг харах боломжийг олгосон байна.

Үүнд

  • Жолоочийн нэр дээрх машины бүртгэл
  • Жолоочийн мэдээлэл
  • Зөрчлийн онооны мэдээлэл

зэргийг харах боломжтой болсон байна. Улам л амар болоод байх юм даа.