
МОНГОЛД ЗОРИУЛАГДСАН UNICAT

Кэмпийн зориулалттай оффроад машинуудыг сүүлийн үед манайхан их сонирхох болсон. Үүний нэг илрэл бол тусгайлан Монгол захиалагчид зориулан хийсэн UNICAT юм.
Тус загварын үнийн мэдээлэл тодорхой бус байгаа ч хийсэн зүйлсийг нь видеоноос харвал нэлээдгүй үнэтэй байх нь тодорхой байна.
Шинэ загварыг MAN TGS 6x6 машин дээр бүтээсэн учраас оффроад туулах чадвар өндөртэй аж. Урд хойноо маш хүчтэй винч, дугуй хийлэх систем зэрэгтэй.
Хүчин чадлын хувьд 540 морины хүчтэй дизель хөдөлгүүр, 800 литрийн шатахуун бактай. Нэг цэнэглээд 2,000 км явах чадвартай гэнэ.
Харин доторх байдлыг сонирхвол 6 хүний аяллын тав тухыг хангах ор, гал тогоо, 00, душ зэрэг зүйлстэй ажээ.