ДОРГИОТОЙ, ТОГТВОРГҮЙ МАШИНЫ АСУУДЛЫГ ХЭРХЭН ШИЙДЭХ ВЭ?

Машин доргиотой эсвэл тогтворгүй болох нь амортизатор, үзүүрийн шарнер эсвэл тоормосны үйл ажиллагаа доголдсонтой холбоотой байдаг. Тулгуур эд ангийн үнэтэй засвар үйлчилгээ хийлгэхээсээ өмнө автомашинаа шалгаж үзээрэй.

Машинаа унаж явж байхад тань тэгшхэн зам дээр галзуу хулгана тоглоод явж байгаа юм шиг санагдаж байсан үе байгаа юу? Эсвэл замын хонхорхой дайраад төдийд зэрлэг азарга булгиж байгаа юм шиг санагддаг уу? Таны машин донсолгоотой эсвэл тогтворгүй байгаа нь тулгуур эд ангийн эсвэл жолоодлогын эд ангийн доголдолтой холбоотой.

Та дараах аргыг ашиглан амортизаторын доголдол, үзүүрийн шарнер, тоормос эсвэл бусад машин донсолгоотой болоход нөлөөлдөг эд ангийн доголдлыг оношилж болно.

Нэгдүгээр арга: Зогсоолд байрлуулсан байх үедээ даралтын цэгүүдийг шалгах

Алхам №1: Машинаа тэгш зогсоолд тавиад урд болон хойд дарах цэгээ олох хэрэгтэй. Амортизатор нь машины тогтвортой байдалд чухал үүрэг гүйцэтгэдэг.

Алхам №2: Машины өнцгүүдэд даралт өгөх. Машиныхаа гадна гарч, дугуй байрлах талуудад нь даралт өгөх. Уг хэсгүүдэд доош даралт өгөхөд машинд тань маш бага хэмжээний хөдөлгөөн үүсэх ёстой.  Хэрэв хэт их том хэмжээний хөдөлгөөн үүсэж байвал энэ нь таны амортизаторт доголдол үүссэн байгааг илэрхийлнэ.

Хоёрдугаар арга: Жолоодлогын эд ангийг шалгах

Алхам №1: Жолооны хүрдний хөдөлгөөнийг шалгах. Жолоо барих явцдаа жолооны хүрдний хөдөлгөөнийг мэдрэх. Хэрэв та жолоо барьж байх явцад таны руль аль нэг тал уруугаа татагдаж байгаа мэт мэдрэмж төрвөл таны явж байгаа зам аль нэг тал уруугаа налуу биш л бол энэ нь хэвийн бус юм.  

Энэ төрлийн тогтвортой бус байдал эсвэл татагдах эффект нь жолоодлогын эд ангийн доголдолтой холбоотой. Бүх жолоодлогын эд анги нь цаанаасаа тослогдсон шарнер эсвэл резинтэй байдаг ба ашиглалтын явцад эдгээр эд анги нь элэгдэн руль сул явахад хүргэдэг.

Алхам №2: Рулын тягыг шалгах. Рулын тяг-д үзүүрийн болон угийн шарнер гэж байдаг ба эдгээр нь жолооны хурдны зохистой тэнцвэрийг хадгалахад нөлөөлдөг.

Алхам №3: Өндгөн тулгуурыг шалгах. Ихэнх тээврийн хэрэгслүүдэд дээд болон доод өндгөн тулгуур гэж байдаг.

Алхам №4: Гарыг (control arm) шалгах. Дээд болон доод хэсгээс бүрддэг гарыг шалгах.

Алхам №5: Дугуй тэгш бус элэгдсэн эсэхийг шалгах. Ихэнх тохиолдолд дугуй хагараагүй л бол дугуй хэрхэн элэгдэж байгаа эсэхэд нэг их анхаарал хандуулаад байдаггүй. Гэхдээ дугуйндаа анхаарал хандуулан ойроос харах юм бол тэд бидний машины талаар ихийг өгүүлнэ.

  • Зөвлөмж: Дугуйны даралтыг байнга шалгаж мөн машиныхаа зохистой тэнцвэрийг хадгалахын тулд дугуйгаа байнга эргүүлж байхаа битгий мартаарай.

    Гуравдугаар алхам: Тоормос шалгах

Алхам №1: Тоормосны дөрөөнд илэрч буй шинж тэмдгүүдэд анхаарал хандуулах. Педал дээр гишгээд хурд сааруулах үед ямар нэгэн хэвийн бус зүйл мэдрэгдэх, наклад зохимжтой хэмжээгээр барихгүй бол яаралтай шалгуулаарай.

Алхам №2: Жолооны хурд (Руль)-нд илэрч буй шинж тэмдгүүдэд анхаарал хандуулах. Тоормосон дээр гишгэх үед таны машин баруун эсвэл зүүн аль нэг тал уруугаа булааж байна уу? Энэ төрлийн хөдөлгөөн нь накладны элэгдэлтэй холбоотой байж болдог.

Тоормос бол тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын хамгийн том бүрдэл хэсэг юм, яагаад гэвэл тээврийн хэрэгслийг бүрэн зогсоох шаардлагатай болоход бид тоормосонд бүрэн найдах хэрэгтэй болдог. Тоормосыг бид байнга ашиглаж байдаг учир түүний элэгдэл нь хурдан явагддаг.

Та өөрийн машины жолоодлогын болон тулгуур эд ангийн үзлэгийг өөрийн гэрт хийх боломжтой. Гэхдээ та өөрөө асуудлыг илрүүлж чадахгүй байвал, мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө аваарай.