АВТОМАШИНЫГ ХЭРХЭН БҮТЭЭДЭГ ВЭ?: ЗОХИОН БҮТЭЭХЭЭС ЭХЛЭН ХУДАЛДААНД ГАРАХ ХҮРТЭЛ АЛХМУУД

Та бидний өдөр тутмын амьдралын салшгүй хэрэглээ болох төмөр хүлгийг 4 дугуй, кабин гээд л шууд угсарч нийлүүлээд бүтээчихгүй гэдэг нь хэн бүхэнд ойлгомжтой. Бүтээхийн тулд маш сайн тооцоо судалгааг хийж яг л сансрын хөлөг бүтээх НАСА-ийн процесстой ижилхэн үйл ажиллагаа явагддаг.

Бид та бүхэндээ сүүлд автомашины аюулгүй байдлыг хэрхэн шалгадаг тестүүдийн талаар мэдээллийг өгч байсан. Тэгвэл энэ удаад автомашиныг бүтээхийн тулд зохион бүтээхээс авахуулаад худалдаанд гарах хүртэл ямар алхмуудыг дамждаг талаарх мэдээллийг бэлтгэн хүргэж байна.

Энэхүү ажиллагааг ерөнхийд нь зохион бүтээлт, дизайн, инженерчлэл, үйлдвэрлэл болон борлуулалт гэсэн 5 бүлэг болгон хуваадаг.

Ерөнхийдөө автомашиныг бүтээх бүх алхмууд нийлээд 72 сар буюу 6 жил орчим үргэлжилдэг ба дээрх 5 бүлэг ажлуудын зарим нь хугацааны хувьд зэрэгцэж явдаг. Мэдээж хэрэг автомашин худалдаанд гарсны дараагаар техник үйлчилгээ хийлгэх, сайжруулалт болон хэсэгчилсэн шинэчлэлт буюу facelift гэх мэт шат дамжлагууд үргэлжилсээр байдаг.

1. ЗОХИОН БҮТЭЭЛТ

 (0-72 сар хугацаанд үргэлжилдэг)
(0-72 сар хугацаанд үргэлжилдэг)
  • Дотоод гадаад зах зээлийн судалгаануудыг хийж энэхүү бүтээгдэхүүн зах зээлд ямар үүрэгтэй байх вэ? бусад загваруудаас хэрхэн ялгарах вэ? зэргийг тодорхойлно.
  • Шинэ автомашины онцлог болон давуу талуудыг нь тодорхойлж, зах зээлийн боломжийг тооцон, үйлчлүүлэгчийн сегментүүдийг тодорхойлно.
  • Зах зээлд өрсөлдөх тактик, зорилтот үйлчлүүлэгчид, автомашины багтаамж, хэмжээ, шатахуун зарцуулалт болон хүчин чадлын төвшинг тодорхойлно.
  • Энэ төрлийн автомашины өрсөлдөөний орчинг судална.
  • Хөдөлгүүрийн сонголтыг хийнэ.
  • Төсөв, санхүүжилт, үнэ, хөрөнгө оруулалт зэргийг тооцно.
  • Компьютерын оролцоотой инженерийн (Computer-aided-engineering CAE) тооцоо шинжилгээг хийнэ.
    Үйлчлүүлэгчид хүргэх, мэдээлэл сурталчилгааны тооцооллыг хийнэ.

2. ДИЗАЙН - ЗАГВАРЧЛАЛ

(0-72 сар үргэлжлэх ба өмнөх алхмын зах зээлийн судалгаанаас эхлэн зэрэгцэн хийгддэг)
(0-72 сар үргэлжлэх ба өмнөх алхмын зах зээлийн судалгаанаас эхлэн зэрэгцэн хийгддэг)
  • Салон - Хар зураг, өнгө аясыг сонгох, туршилтын загвар бүтээлт, байнгын шалгалт&сайжруулалт.
  • Гадна загвар – Салонтай мөн адил хар зураг, өнгө аясыг сонгох, дахин шалгах процессууд дизайны хамгийн сүүлийн хувилбар тогтох хүртэл үргэлжилсээр байна.
  • Гадна өнгө, доторх эд ангиудын материал сонголт
  • Гаргасан заг концепт варыг салхин тунел тестээр шалгах буюу автомашины аэродинамикийг шалгана.
  • Концепт загварыг менежментийн танилцуулгад зориулан бүтээх, боломжтой авто шоун дээр оролцуулна.
  • Нэмэлт CAE тооцоо
  • Менежмент болон инженерчлэлийн хяналтыг хийнэ.

3. ИНЖЕНЕРЧЛЭЛ

(Дизайнтай зэрэгцэж явагддаг, 0-72 сар үргэлжилнэ)
(Дизайнтай зэрэгцэж явагддаг, 0-72 сар үргэлжилнэ)
  • Нэмэлт CAE тооцоо
  • Одоогийн загварын талаарх хэрэглэгчдийн санал бодол, сайжруулах санал зөвлөмж, хүсэлтийг судална.
  • Хөдөлгүүр, хурдны хайрцаг, цахилгаан мотор, цахилгаан удирдлагууд үйлдвэрлэх технологи (будалт, металл хийц, эд ангиудыг хэвлэх) болон сүүлийн үеийн чиг хандлага зэрэг шинэ технологиудыг судална.
  • Кузовын загвар болон хөгжүүлэлтийг цохилтын хүчийг тараах, тэсвэртэй байдал, жин болон уян хатан чанар зэргийг тооцон хийнэ. (CAE тооцоололттойгоор)
  • Аэродинамикийн хөгжүүлэлт
  • Хөдөлгүүр, явах эд анги, халаалт болон хөргөлтийн систем, суудал, мэдээллийн болон гэрлийн системүүдийн загвар, хөгжүүлэлт, сайжруулалт тюнинг, баталгаажуулалтыг хийнэ.
  • Халуун, хүйтэн, халтираатай замын тест
  • Хамгаалах чадвар буюу аюулгүй байдлын ослын тест хийнэ.
  • Шатахуун зарцуулалтын үнэлгээ
  • Үйлдвэрлэл болон угсралтын загварыг судлах
  • Эд ангиуд болон үйлдвэрлэлийн өртгийн шинжилгээ
  • Бэлтгэн нийлүүлэгчидтэй хамтарч R&D (судалгаа&хөгжүүлэлт) тал дээр ажиллах
  • Аюулгүй байдал болон утаа ялгаварлалтын сертификатуудыг авах

4. ҮЙЛДВЭРЛЭЛ

(36-72 сар үргэлжилнэ)
(36-72 сар үргэлжилнэ)
  • Үйлдвэрлэл угсралтын загварыг гаргах
  • Үйлдвэрлэлийн шат дамжлага болон тоног төхөөрөмжүүдийг угсрах эсвэл өөрчилж тохируулах
  • Загвар, угсралтын тоног төхөөрөмжийн баталгаажуулалт
  • Үйлдвэрлэх процесс болон эд ангиудыг баталгаажуулах анхны туршилтын угсралтыг явуулах
  • Үйлдвэрлэлийн бэлтгэл ангиудыг эхлүүлэх
  • Чанарын шалгалт сайжруулалтыг хийх
  • Үйлдвэрлэгдсэн автомашин зорилтот үзүүлэлтэд хүрч буйг баталгаажуулах
  • Ажиллах хүчийг бэлтгэх
  • Бэлтгэн нийлүүлэгч нартай хамтрах
  • Худалдаанд гарах автомашиныг үйлдвэрлэж эхлэх

5. Худалдаанд гаргах

(60-72 сар үргэлжилнэ)
(60-72 сар үргэлжилнэ)
  • Зах зээлийн судалгаа
  • Судалгааг нэрлэх (шаардлагатай тохиолдолд)
  • Үнийг тодорхойлох
  • Маркетингийн өнгө аясыг тодорхойлох
  • Бүтээгдэхүүнийг борлуулалтын сувгуудад танилцуулах
  • Ложистикийн төлөвлөгөөг гаргах (дилерүүдэд хүргэх сувгууд)
  • Идэвхжүүлэлтийн материалуудыг бэлтгэх (медиа болон сурталчилгаа)
  • Менежментийн баг, авто шоу, хэвлэл, сошиал медиа, дилерүүд болон шинжээч нарт танилцуулгыг хийнэ.