ГАЗ ХӨДӨЛГҮҮРИЙН АЖИЛЛАХ ЗАРЧИМ №255
Дэлхийн бүх автомашины тоо дэлхий дээрх бүх цахилгаан станцын утаанаас 8 дахин их утааг ялгаруулдаг. Өндөр хөгжилтэй улс орнууд машины утааны стандартад маш их анхаарал тавьж автомашин үйлдвэрлэгчдэд утааны өндөр шаардлагыг тавьдаг. Тэд байгаль орчныг бага бохирдуулах технологийг тасралтгүй хөгжүүлсээр ирсний нэг чухал зүйл нь газаар ажилладаг (LPG) хөдөлгүүр юм.
Газан хөдөлгүүрээс ялгарах хорт хийн агууламж (СО2) нь дизелээс 0.5 дахин бензинээс 10 дахин бага байдаг. Нэг үгээр хэлвэл яндангаас УУР ялгардаг байна. Манай улсын засгийн газар байгальд ээлтэй давуу талыг нь үндэслэж газан хөдөлгүүртэй машины онцгой албан татвараас чөлөөлж энэ төрлийн машиныг хямд үнээр худалдан авах боломжийг нээж өгсөн.
Монголд ихэвчлэн Хьюндайгийн газан машинууд хөдөлгөөнд оролцдог. Энэ үйлдвэрлэгчийн машинууд эрс тэс уур амьсгалтай манай нөхцөлд тохирох, тохирохгүй, өвөл тохирох, тохирохгүй гэж олон хүмүүс хоорондоо санал зөрөлддөг - тэгвэл энэ талаар дурдая.
БЕНЗИН ГАЗ ХОСОЛСОН СИСТЕМ
Газан хөдөлгүүрийн анхны хийц нь бензин & газ хосолсон байдлаар ажилладаг байсан. Бензин хөдөлгүүр нь зөвхөн өвлийн улиралд газыг халааж хөдөлгүүрт оруулахад зориулагдсан байв.
Газыг заавал халуун орчинд оруулж, шингэнээс хийн төлөвт шилжүүлсний дараа холимог бэлтгэгдэх нөхцөл бүрддэг. Тус халуун орчинг үүсгэхийн тулд хөргөлтийн шингэнийг халаах шаардлагатай бөгөөд үүний тулд хүйтэн нөхцөлд бензинээр хөдөлгүүрийг анхлан асааж, хөргөлтийн шингэн халсны дараа газ-руу шилждэг байв.
ЦЭВЭР ГАЗ - ДАРАА ҮЕ
Шатахууны саван дотор хийн төлөвөөс авах нэг цорго, шингэн төлөвөөр авах өөр нэгэн цорго байдаг. Хүйтэнд нөхцөлд хийн цоргоос авч, халсан үедээ шингэн төлөвөөс газыг авахаар хийцтэй байдаг. Хүйтэн нөхцөлд хийн төлөвтэй газыг банкнаас шууд авснаар асалт төвөггүй байдаг.
Хэрвээ шингэн төлөвөөр авбал мотор баяждаг сул талтай. Тиймээс энэ үеэс эхлэн хүйтэн цаг агаараас айлтгүй болсон.
МОНГОЛД ТОХИРОМЖТОЙ ЮУ?
Өвлийн улиралд газны чанар дээр онцгой анхаарах хэрэгтэй. Ингэснээр хүйтэнд асалт сайтай, төвөггүй байх болно. Мөн 1 литр газны үнэ бусад шатахууны бодвол хямд тул эдийн засагт хэмнэлттэй, октаны тоо өндөр байдаг тул тос харлаад байхгүй давуу талтай.
АНХААРАХ ЗҮЙЛС
- Банкыг 85%-аас илүү дүүргэж болдоггүй.
- Жилд нэг удаа ууршуулагч цэвэрлэх хэрэгтэй
- Газан хөдөлгүүрт зориулсан свечэг хийх хэрэгтэй
- Банкны илүүдэл гаргах цоргийг оролдож болохгүй
- Салонд хий хүхэрлэг үнэр үнэртвэл даруй засварын газарт очиж алдагдаж буй газыг засуулах хэрэгтэй.
- Хэрвээ засвар үйлчилгээ хийлгэх бол заавал задгай газарт хийх хэрэгтэй. Гарааш дотор засвар үйлчилгээ хийх бол агааржуулалт сайтай газар хийх хэрэгтэй. Газ хүнд хий учир доогуур явдаг. Тиймээс агааржуулалт доороос сордог байх хэрэгтэй.
Газан түлшний октаны тоо бензин түлшнийхээс их буюу 105 байдаг. Тиймдээ ч хөдөлгүүрийн тос хурдан харлаж бохирддоггүй давуу талтай. Газанд өвөл болон зуных гэж байдаг бөгөөд өвлийн газ пропоны орц ихтэй байснаар асалт сайжирдаг. Учир нь пропон нь -40 хэмд шингэн төлөвөөс хийн төлөв рүү шилжиж чаддаг.
Эх сурвалж: www.cardoctor.mn