МАШИНАА АСААГААД ХӨДЛӨХИЙН ӨМНӨ АНХААРАХ ЗҮЙЛС №224
Та автомашинаа асаагаад хөдөлгөөнд оролцох гэж байна уу? тэгвэл доорх зөвлөмжүүдийг уншиж, мөрдлөг болгосноор хөдөлгөөний үед таны амь нас, эрүүл мэнд, цаг хугацаанд тань тус дэм болно хэмээн найдаж байна.
- Хойд толио тааруулсан, сайн харагдаж байх ёстой.
- Бүх хаалга хаагдсан байх ёстой.
- Хамгаалалтын бүсээ бүгд хийсэн байх ёстой.
- Таны суудал болон хажуу суудал таарсан байх ёстой.
- Хѳдѳлгѳѳн эхлэхээсээ ѳмнѳ зам чинь бөглөрөлтэй эсэхийг харж байж хѳдлѳх.
- Хороолол дотроос болон зогсоолоос хѳдлѳхдѳѳ гол замаар яваа болон хѳдѳлгѳѳнд оролцож яваа машинуудад зам тавьж ѳгѳх үүрэгтэй.
- Замын хѳдѳлгѳѳнд орсон тохиолдолд хурдаа тохируулах, бусад хѳдѳлгѳѳнд оролцогчдыг мѳн тухайн замд зѳвшѳѳрѳгдѳх хурдыг харгалзан тохиромжтой хурдыг сонгох
- Толиндоо үргэлж харж явах, гэхдээ толинд найдах хэрэггүй мөрөө давуулж харж байх
- Таныг явсны чинь дараа ард чинь осол аваар янз бүрийн юм болсон байж болно.
- Зогсоолоос хөдлөхдөө ойр хавиа сайн харж байгаад хөдлөх, хөдлөөд явсны дараа хүртэл зогсож байсан газраа харах.
Эх сурвалж: www.cardoctor.mn