Б.ЭНХ-АМГАЛАН: ХУУЛИЙН ТӨСЛӨӨС БУРУУ ТАЛДАА ЖОЛООНЫ ХҮРДТЭЙ АВТОМАШИНЫГ БҮРТГЭХГҮЙ БАЙХ ЗААЛТЫГ ТАТАЖ АВНА
Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан өнөөдөр мэдээлэл хийж, Авто тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгатай холбоотойгоор салбарын яамнаас баримталж буй бодлогыг танилцууллаа.
Тэрбээр "Авто тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд 2021 оноос буруу талдаа жолооны хүрдтэй автомашиныг бүртгэхгүй байх заалт орж ирсэн.
Гэсэн ч ард иргэдийн амьжиргааны түвшин доогуур, дийлэнх иргэд маань Приус маркийн буюу буруу талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгсэл ашиглаж байгаа учраас салбарын яамны зүгээс уг заалтыг буцаан татах саналтай байгаа. Хуулийн төсөл эхний хэлэлцүүлэг явагдаагүй байна. Байнгын хороогоор ороод хэлэлцэгдэж эхлэхээр уг заалтыг татаж авна.
Энэ ажлыг нэлээд судалгаатай шат дараатай хэрэгжүүлэх ажил учраас энэ заалтыг татаж авч байгаа. Иргэдийн дунд бухимдал, төөрөгдөл үүсгэхгүйн тулд уг мэдээлийг хийж байна" гэлээ.
Эх сурвалж: ikon.mn