ГУТАЛ МУУТ ГУРВЫН АРД, ДУГУЙ МУУТ ДӨРВИЙН АРД

Гутал муутай хүн гурвын ард явдаг бол дугуй муутай машин дөрвийн ард явдаг. Энэ үг аялалд явах гэж байгаа жолооч нарт хамгийн хэрэгтэй.

Хэрвээ та дугуй муутай аялалд гарвал байгалийн сайхныг биширч, бартааны ихийг давж, сэтгэлдээ бөөн кайф мэдрэхийн оронд дэмий л “дугуй хагарчихвий дээ, яана аа” гэж хамаг сайхан эгшин хормуудыг юу ч биш болгож хувиргана.

Түүгээр ч барахгүй дугуй чинь хагараад өгөх юм бол бусад аялагчдын уурыг нь хүргэж, уушгийг нь сагсайлгах энүүхэнд. Запас чинь тааруухан байж байгаад бас хагарчих юм бол задлаад нөхөж болохгүй болохоор зам тосоод гуйлга гуйхаас өөр арга байхгүй. Муу дугуйтай аялалд гарвал гарах үр дүн нь энэ. Магад үүнээс ч тааруу юм болж мэднэ.

Тэгэхээр аялахын өмнө хамгийн сайн чанарын үнэтэй дугуй худалдаж аваарай. Бас хашир чоно шиг болсон аялагчид запас дугуй нэг биш хоёрыг авч явдгийг санаарай.

ГУТАЛ МУУТ ГУРВЫН АРД, ДУГУЙ МУУТ ДӨРВИЙН АРД