ДУГУЙН БАЙРЫГ СОЛИХ ДАРААЛАЛ №138

Хэрвээ таны урд дугуй илүү их идэгдсэн байвал зайлшгүй зөв дарааллаар дугуйнуудаа хооронд нь солих шаардлагатай юм. Урд дугуй хойд дугуйг бодвол илүү түргэн элэгддэг учраас урд хойд тэнхлэг дэх дугуйн байрлалыг тодорхой хугацаанд байнга солих нь бүгд нэгэн жигд элэгдэлтэй явах боломжийг олгох юм.

  • Урд дугуй сайн байснаар илүү богино зайд тоормослох давуу талыг олгодог билээ.
  • Та дугуйн байршлаа 6000-8000 км тутамд сольж байх хэрэгтэй, ингэснээр аль нэг талын дугуй түрүүлж элэгдэхээс сэргийлнэ.