ЯАГААД ЗААВАЛ ӨВЛИЙН ДУГУЙ ГЭЖ? №74
Автомашины дугуй гэж юу вэ? Авто машины дугуй зорчигчийн тав тухтай байдлыг хангах, замын бартаа донсолгоог кабинд бага үүсгэхийн тулд уян зөөлөн байх ёстой байдаг. Үүнээс гадна жолооч хүссэн үед машинаа зогсооход туслах үүднээс замтай харьцахдаа зууралдамтгай чанартай байх ёстой.
Дугуйн гол элемент бол мэдээжийн хэрэг резин. Дугуй үйлдвэрлэгч нар зориулалтаасаа хамаарч өөр өөр химийн нэгдэлтэйгээр дугуй үйлдвэрлэдэг.
Өвөл, Зуны дугуй юугаараа ялгаатай вэ?
Дугуйн шинж чанар гадна орчны температураас шууд хамааралтай байдаг. Жишээ нь агаарын температур цельсийн +7 хэмээс доош ороход дугуйн резиний уян хатан чанар алдагдан хатуурч, замтай харьцах зууралдамтгай байдал нь алдагддаг. Тэгвэл манай орны өвлийн дундаж температур -25 хэм байдаг гэвэл дугуйн шинж чанар ямар болох бол гэж та бодож байна? Үүнээс үүдэн дугуйн өвөл, зун гэсэн ялгаатай байдаг.
Өвлийн дугуйн орц найрлагад ихэвчлэн Цайрын (High Silica) агууламжийг зөвхөн хээнд оруулснаар температурын нөлөөнөөс хамаарч шинж чанараа алдах нь бага буюу өвлийн сэрүүнд замтай харьцах зууралдамтгай чанар өндөртэй болдог. Тэрнээс биш дугуй бүхэлдээ зөөлөн, уян хатан шинж чанартай биш харин хээ нь зөөлөн балруул шиг байдаг. Тиймээс дугуй үйлдвэрлэгч нар ийм дугуйн хээний элэгдэл 80 хувьд хүрсэн бол өвлийн нөхцөлд цаашид ашиглахгүй байхыг зөвлөдөг. Гэхдээ дан ганц орц, найрлагаас гадна дугуйн хээ чухал ач холбогдолтой.
Өвлийн дугуйн хээ ямар байдаг вэ?
Ихэнх өвлийн дугуй дөрвөлжин боорцог хэлбэртэй, тэр дөрвөлжин хээний дунд бичил зиг заг зүсэлт ихтэй байдаг. Дугуй замтай харьцах үед олон зүсэлтийн завсар цасыг шигтгэж оруулснаар барьцалдах шинж чанар нэмэгдэхээс гадна машин эргэлт хийх үед замаас гарч гулсахаас хамгаалсан байдаг. Том том хээний зүсэлт нь дугуй нь өөрт наалдсан цас, мөс, усыг зайлуулах зориулалттай.
Зарим дугуй үйлдвэрлэгч нар дугуйн хээнд шилний үртэстэй хийсэн байдаг нь бас л барьцалдах шинж чанарыг нэмэгдүүлэх технологи юм. Аюулгүй байдал талаасаа автомашиныг зогсоох чадвар 30-40 % аар илүү байдаг, эргэх үед халтирч гулгахгүй, байрнаас хөдлөх үед хий эргэхгүй давуу талтай байдаг. Адилхан зам дээр өвөл зуны дугуйн тоормосны замыг хэмжиж тестлэх үед 8-10 метрийн дараа зуны дугуй зогсож байсан. Тиймээс бид танд дугуйн хээний төрөл болон ач холбогдлыг доор тайлбарлая:
Өвлийн дугуй шатахуун зарцуулалт нөлөөтэй юу?
Өвөлдөө өвлийн дугуй хэрэглэснээр дугуй хий эргэх байдал багасаж, тоормосны зам багатай байдаг нь түлш зарцуулалтыг 15-20% аар бууруулдаг. Сайн дугуйтай бол шатахуунаа ч сайн хэмнэх боломжтой. Өвлийн нөхцөлд агаарын даралт унаснаар дугуйны хийн даралтыг багасгадаг, хий султай дугуй бензинд их үрэлгэн байдаг. Иймд дугуйн хийн даралтыг тогтмол шалгаж байгаарай.
Хийн даралтыг тухайн автомашины зөвшөөрөгдсөн хэмжээгээр хийлэх нь зүйтэй. Дугуйг хэт их хийлэх эсвэл бага хийтэй байж болохгүй. Хэт их чангалсан дугуй түлш хэмнэлтийг бууруулдаг бол эсрэгээрээ халтираатай үед замтай барьцалдах чадвар буурдаг, дугуйн элэгдэл голоороо үүсдэг.
Эх сурвалж: www.cardoctor.mn