ДЭЭД, ДООД ГАР ГЭЖ ЮУ ВЭ? ЯМАР ҮҮРЭГТЭЙ ВЭ?

Машины гар нь дугуйны босоо тэнхлэг дэх төв шугамыг барихад туслах бөгөөд машины их биетэй хамааралтайгаар дугуйны дээш доош хөдлөх боломжийг олгодог.

Машины гар муудсан эсвэл гэмтсэн шинж тэмдгүүд

  • Машины явах эд ангиас, хурд сааруулагч дээгүүр явахад чахрах, түчигнэх чимээ гарах
  • Тээврийн хэрэгслийн жолоо тэнэх
  • Жигд бус дугуйн элэгдэл

Гартай холбоотой засварын зөвлөгөө

  • Ихэнх тохиолдолд втулкуудыг солихын оронд гарыг бүхэлд нь солих шаардлагатай
  • Гарыг сольсноор тэнхлэг тохиргоонд нөлөөлөх боломжтой. Бид гарыг сольсон үед тэнхлэг тохиргоо хийлгэхийг зөвлөж байна.
  • Гар нь дээд доод гэж байдаг бөгөөд солихдоо комоор нь солих хэрэгтэй гэж үйлдвэрлэгчээс зөвлөдөг.