ДЭЭД, ДООД ГАРЫГ ХЭРХЭН СОЛИХ ВЭ?

Дээд, доод гар нь тоормос болон дугуйны бэхэлгээ, гүүшингийн үйл ажиллагааны чухал хэсэг билээ. Хэрэв дээд, доод гар эсвэл тэдгээрийн втулк, өндгөн тулгуур нь гэмтсэн бол гарыг солих шаардлагатай.

Мөн түүнчлэн таны тээврийн хэрэгслийн дугуй баруун, зүүн тийш эргэхэд гар нь тэнхлэгийн цэг болж өгдөг.

Хэрэв гар гадны нөлөөллийн үүдэлтэйгээр эсвэл втулк, өндгөн тулгуур нь хэрэглээний явцад элэгдсэн бол нэг мөр бүгдийг нь бүтнээр солих нь мөнгө болон цагт хэмнэлттэй байх болно. Учир нь шинэ гар нь втулк болон өндгөн тулгуурын хамт ирдэг тул.

НЭГДҮГЭЭР ХЭСЭГ: Тээврийн хэрэгслийг өргөх

Шаардлагатай материалууд

  • Floor jack/Домкрат
  • Jack stands/Суурь домкрат
  • Wheel chocks/Дугуйны эвээс

Тэмдэглэл: Өөрийн тээврийн хэрэгсэлд тохиромжтой даац бүхий домкрат болон суурь домкрат ашиглах хэрэгтэй шүү. Та өөрийн тээврийн хэрэгслийг жинг мэдэхийг хүсвэл жолоочийн хаалганы дотор талд эсвэл хаалганы голын төмөр дээр харагдах шошгыг шалгаарай.

Алхам №1: Тээврийн хэрэгсэлд домкратыг тогтоох цэгийг тодорхойлох. Машины доод байрлах зориулалтын хэсгээс домкратыг өргөнө.

Домкратыг тогтоохдоо хаа хамаагүй газар дур мэдэн тогтоохоос илүүтэй үйлдвэрээс заасан домкрат тогтоох цэгүүдийн аль нэгт нь тогтоож өгч тээврийн хэрэгслийг дээш өргөнө.

Тэмдэглэл: Зарим тээврийн хэрэгслүүдийн хувьд домкрат тогтоох цэгийг тодорхойлсон тэмдэглэгээ эсвэл ухлаадас зэрэг байдаг. Хэрэв таны тээврийн хэрэгсэлд эдгээр тэмдэглэгээнүүдийн аль нэг нь байхгүй бол өөрийн тээврийн хэрэгслийн гарын авлагаас харна уу. Та тээврийн хэрэгслийн гүүшингийн нэг хэсгийг солих гэж байгаа тул гүүшингийн эд ангийн аль нэг хэсэгт нь домкратыг тогтоож болохгүй.

Алхам №2: Дугуйг хөдөлгөөнгүй болгон тогтоох. Ар талын 2 дугуйны аль нэг талуудад нь эсвэл ард, урд хоёр талд нь дугуйны ивээсийг ивэх.

  • Тээврийн хэрэгслийг аажмаар дугуй нь газраас хөндийртөл өргөнө.
  • Домкратаар 2 талаас нь өргөж тохиромжтой өндөрт байрласан бол суурь домкратыг тогтоож өгнө.

ХОЁРДУГААР ХЭСЭГ: Гарыг солих

Шаардлагатай материалууд:

•    Ball joint separator tool/ Өндгөн тулгуур салгагч багаж
•    Breaker bar optional/ Салгагч төмөр сонголтоор
•    Hammer/Алх
•    Ratchet / sockets / Торцовны бариул, толгойнууд
•    Replacement control arm(s)/ Шинээр солих гар
•    Wrenches - open/box end/ Түлхүүрийн ком

Алхам №1: Дугуйг салгах. Торцов ашиглан дугуйны боолтуудыг суллана. Дугуйг тээврийн хэрэгслээс болгоомжтой салган холдуулан тавина.

Алхам №2: Өндгөн тулгуурыг булнаас салгах.

Алхам №3: Өндгөн тулгуурыг салгах.

Өндгөн тулгуур салгагч төхөөрөмжийг өндгөн тулгуур болон булны голоор хийнэ. Алхаар багажны үзүүрлүү цохиж өгнө. (Тэдгээрийг салгахын тулд хэд хэд цохих хэрэгтэй болж магадгүй)

Тэмдэглэгээ: Тээврийн хэрэгслийн нас болон туулсан замын хэмжээнээс хамааран тэдгээрийг салгах нь хэцүү байх тохиолдол байдаг.

Алхам №4: Гарыг хүрээнээс нь салгах. Зарим тээврийн хэрэгслийн хувьд гарны боолтыг нэг талаас нь түлхүүр, нөгөө талаас нь торцов ашиглан салгах боломжтой байдаг бол заримын хувьд зай талбайн хязгаарлагдмал байдлаас хамааран 2 талаас нь түлхүүр ашиглаж салгахад тохиромжтой байдаг.

Боолт, гайк салгасны дараа гарыг татахад гарч ирэх болно.

Алхам №5: Шинэ гарыг суурилуулах. Шинэ гарыг түүнийг салгасны эсрэг дарааллын дагуу суурилуулна.

Гарыг хүрээний (бэхэлгээний) талыг бооно, дараа нь өндгөн тулгуурыг бултай холбон бооно. Боолтуудыг чангалахаасаа өмнө хангалттай сайн түлхэж анхны байранд оруулсан эсэхийг шалгаарай.

Гарыг сайтар суурилуулсны дараа дугуйг буцаан суурилуулж, тээврийн хэрэгслийг доош буулгана. Хэрэв шаардлагатай бол уг процессыг эсрэг талд нь давтан хийх.

Гүүшин засварын дараа тэнхлэг тохиргоог шалгуулах хэрэгтэйг санаарай. Хэрэв та уг гарыг авлагыг уншсаны дараа ч мэргэжлийн хүмүүст засварын ажлыг даатгахыг хүсвэл Доктор авто сүлжээнд хандаарай.