ӨНДГӨН ТУЛГУУР МУУДВАЛ ЯАДАГ ВЭ? №233

Дээд болон доод гарыг дугуйн цаптай холбодог эд анги юм. Гол үүрэг нь эргэх болон дээш, доош хэлбэлзэх хөдөлгөөнийг чөлөөтэй байхаар бөмбөлгөн холбоосон хийцтэй байдаг. Зарим автомашинд дээд доод гэж байдаг бол зарим страт бүтэцтэй загваруудад зөвхөн доод өндгөн тулгуур байх нь олонтаа.

Дээд, доод буюу хос өндгөн тулгууртай байх нь ганц доороо өндгөн тулгууртай загвараас руль хөнгөн байдаг давуу талтай. Өндгөн тулгуур муудсан үед явдал дунд мултардаг. Энэ нь түүний элэгдэлтэй шууд холбоотой бөгөөд ихэнхдээ өндөр хурдан дээр биш бага хурдан дээр руль бага зэргийн дарахад эгзэг нь таараад аяганаасаа мултарчихдаг. Тиймээс хэрвээ та эргэлзэж байгаа бол заавал чанартай сэлбэгээр солиулж байгаарай.

Элэгдэл гэмтлийн шинж
  • Донсолгоотой замаар явахад түчигнэсэн, хяхтнасан дуу чимээ гарах
  • Руль эргүүлэхэд хүндрэх
  • Дугуй жигд бус элэгдэх
  • Өндгөн тулгуур мултрах
Гэмтлийн шалтгаан
  • Өндгөн тулгуурын хамгаалах резин муудаж шороо, тоос орсноос болж тосолгоогүй болсноор дуу гарна.
  • Резин муу үед ус туулснаар өндгөн тулгуур угаагдаж дуугарч эхэлдэг.
  • Бөмбөлгөн холбоос элэгдэлд орно.
  • Амортизатор, гар, явах эд анги муудсан бол өндгөн тулгуурт ачаалал жигд бус ирснээс болж муудна. Эсрэгээрээ өндгөн тулгуур муудхад дагаад амортизатор мууддаг.