ГАРНЫ ВТУЛК РЕЗИН МУУДСАНЫГ ХЭРХЭН МЭДЭХ ВЭ?
Жолоо барих үед дугуйнууд дээш доош хөдөлдөг. Амортизатор болон пүрш нь гар болон гарны втулкны тусламжтай үүнийг хийх боломжтой болгодог.
Дараах асуудлууд гарын втулкнаас үүдэж үүсдэг:
Чимээ: Тачигнах эсвэл балбах чимээ ялангуяа хурд сааруулагч дээр гарах нь гарын втулк муудсанаас үүсэх боломжтой. Энэ нь втулк резин элэгдсэн бөгөөд гарыг тогтвортой барьж чадахгүй болсон үед гардаг. Гар эргэн тойрноо цохиж тачигнасан чимээ гаргадаг.
Дугуй элэгдэх: Элэгдсэн втулк резин дугуйг зохих байрлалаас өөрчлөх боломжтой. Энэ нь дугуйг хэвийн бус элэгдэх, нэг эсвэл хоёр талын дугуйны эрчлээс элэгддэг.
Рулийн асуудал гарах: Элэгдсэн втулк резин тэнхлэгийн тэнцвэрт нөлөөлдөг. Энэ нь машиныг эргүүлэхэд хүндрэлтэй эсвэл эргэлт тогтворгүй болдог. Мөн нэг тал руугаа хазайх боломжтой.
Гарын втулк резин гэж юу вэ?
Явах эд ангийн гар кузов дах цаптай холбогддог. Цап дээр дугуй холбогддог. Хурд сааруулагч болон замын нүхэн дээр явахад гар машины дугуйг босоо тэнхлэгийн дагуу хөдлөх боломж олгодог.
Гар болон машины их бие хооронд гарны втулк байдаг. Эдгээр нь гарыг их хүч гаргахгүйгээр хөдлөх болон чичиргээ, чимээг бууруулдаг байна. Ихэнхдээ гарны втулк төмөр углуургатай, резин эсвэл полиуретанаар бүрхэгдсэн байдаг.
Том боолт эсвэл шаантаг втулкны төвөөс гарыг кузовтой холбож өгдөг.
Гар нь ихэвчлэн хоёр втулктай, түс бүрдээ машины кузовтой холбогддог. Ихэнх урд тэнхлэгийн явах эд ангийн хувьд бас зарим үед хойд тэнхлэгийн явах эд анги гар болон втулк ашигладаг.
Гарны втулк резин гэмтсэн үед юу хийх вэ?
Мэдээж солих шаардлагатай. Ихэнх тохиолдолд гарнаас втулкийг тусгай багажаар салгаж болдог ба боломжгүй бол гарыг бүхлээр солих ёстой болно. Аль нь ч бай мэргэжлийн хүнд даатгасан дээр байдаг ба машиныг өргөх, шинэ эд ангийг зөв байршуулах зэрэгт туршлага шаарддаг ажил юм.
- Үйлдвэрлэгчийн гарын авлагын дагуу шинэ втулк резинээ зөв суулгасан эсэхээ шалгах хэрэгтэй.
- Боломжтой бол багцаар нь сольсон нь дээр гэж зөвлөж байна ялангуяа хүнд оврын машинууд.
- Втулкаа сольсны дараа тэнхлэг тохиргоо хийлгэх хэрэгтэй.
Эх сурвалж: repairpal.com