BUICK МОТОРЫГ БООСОН НЬ

Buick компанийн 1953-1981 оны хооронд үйлдвэрлэдэг, булчин загвартаа суурилуулдаг V8 моторыг Nailhead гэж нэрлэдэг. Тус моторын блок, гавал нь хайлш болон хөнгөн цагаан хийцтэй бөгөөд 6.6 литрийн багтаамжтай аж. Тэгвэл энэ алдартай мотортой 1965 оны Buick Wildcat загварыг Hagerty-ын хамт олон дахин шинэчлэн сайжруулж үзүүллээ. Шинэчлэх явцад блок болон гавлын хэсэг цуурч бүрэн ашиглалтаас гарсан тул өөр донор машинаас оригинал эд ангийг нөхөн сэргээж дахин босгож иржээ.