HAGERTY: КАРБЮРАТОРЫГ ДАХИН ШИНЭЧЛЭХ ЯВЦ
Сонин сонсогдож байна уу? хэрвээ та шинэхэн жолооч бол карбюратор гэдэг зүйлийг сонсоогүй ч байж болох юм. Энэ бол одоо үеийн тэжээлийн системийн өмнөх үед хамаарах эд билээ.
Бага зэрэг лавшруулвал Дотоод шаталтын Карбюраторт хөдөлгүүрийн тэжээлийн систем нь бензин ба агаарыг хольж, халуун хольцыг бий болгох, түүний зарцуулалтыг тохируулах үүрэгтэй. Орчин үед түлш дамжуулах карбюраторын систем нь инжекторын системээр солигдож байна. Карбюраторт түлшийг холих механик хэлбэр явагддаг бөгөөд бүтэц нь хоёр тасалгаатай, түүн дотор хөвөгч хөдөлж, хөвөгч нь зүүтэй холбогдон, зүү нь түлшний өгөлтийг тохируулдаг байна.
Карбюраторыг шинэ машинд 2009 он хүртэл тавьж байсан, дараа нь Евро-3 стандартыг хангахгүйн улмаас хориглогдож үйлдвэрлэхээ болсон.
Гол давуу тал нь юу гэвэл 10-20 жил машин барьсан жолооч бүр гараашдаа ч үүнийг засварлаж чадах хэмжээний боловсролтой болсон байдаг. Элдэв нарийн эд анги засварын үед шаарддаггүй гэдгээр онцлогтой.
Харин тус видеоны хувьд америк булчингуудад тавигддаг байсан Holley 4346 карб-ийн (карбюратор) тухай юм. 1969 оны Chevrolet Camaro Z/28 загварт түүнийг ашиглаж 375 м.х гаргадаг. Ингэхийн тулд минутад 22000 литр агаарыг сордог байна. Харин сүүлд гардаг Бугатти Шийрон загвар 45000 литр агаарыг минутад татдаг гэж өмнө бид мэдээлэлж байсан.
Энэ
видеог классик автомашины даатгалын компани болох Hagerty хийсэн бөгөөд
өмнө нь олон хөдөлгүүрийг боож байгаа бичлэгийг гаргаснаараа хэдийнээ
танил болсон байх. Ингээд ид шидийн цувралаар аялая.