БЕНЗИНИЙ ДАРАЛТ ТОХИРУУЛАГЧ ГЭЖ ЮУ ВЭ? №147

Машины мотор нормальдах, өндөр эргэлт хийх зэргээс хамаарч бензиний даралтыг ихэсгэх, багасгах шаардлага гардаг. Үүнийг зохицуулахын тулд форсункны хоолой (магистрал) дээр даралт тохируулагчийг тавьж өгдөг.

Энэ даралт тохируулагч нь машин хаазалж өндөр эргэлт хийх үед вакумаар сороод даралтыг тодорхой хэмжээгээр багасгадаг.

Эвдрэл:

  • Хэрвээ даралт тохируулагч эвдэрч, гэмтсэн бол машин хааз авахаа болих, дүлэгнэх, галаар буудах, удаан тавьчхаад асаахад удаан даруулж асах шинж тэмдгүүд илэрдэг. Энэ үед солихоос өөр аргагүй байдаг.