ТҮЛШНИЙ СИСТЕМИЙН АЖИЛЛАГАА №263
Бид хэд хэдэн дээр үеийн инженерчлэлийн бичлэгийг өмнөх дугааруудад оруулсан билээ. Тэдгээр хөдөлгүүрийн тослогоо болон хөргөлтийн системийн ажиллагаа, пүрш амортизаторын ажиллагаа мөн дифференциалын ажиллагаа зэргийг оруулсан.
Харин өнөөдөр хөгжилтэй атлаа гүн ойлголт өгч чадах тийм бичлэгийг оруулж байна. Энэ удаагийн бичлэгийг жижиг биетэй хөөрхөн баатар таныг замчлах бөгөөд шатахуун түгээх станцаас эхлэн бүгдийг заах болно.
Хэрхэн бак дотор ордог, түлшний шүүрээр хэрхэн шүүгддэг цаашлаад карбюратор луу хэрхэн дамждаг, үүний дараа хэрхэн утаа болон гадагшилдаг зэргийг үзүүлнэ. 1935 оны бичлэг гэхэд үнэхээр гайхалтай юмаа.
Үүнийг Jam Handy продакшн хийн гүйцэтгэсэн бөгөөд өдийг болтол хэрэглэгдэх боловсролын маш сайн контент үйлдвэрлэсэнд нь маш их баярлаж байна. За ингээд жижигхэн баатартайгаа түлшний системээр аялцгаая.
Эх сурвалж: www.cardoctor.mn