ТҮЛШНИЙ СИСТЕМД 2 ШҮҮР БАЙДАГ №142

Хэрэглээний явцад бензиний банк дотор тодорхой хэмжээгээр хог, шороо ордог. Үүнийг шүүж хөдөлгүүрийн жигд ажиллагааг хангахын тулд шүүр тавьсан байдаг.

Бензин доторх том хогийг шүүх зориулалттай шүүрийг бүдүүн шүүр гэдэг. Хийцийн хувьд торон бөгөөд байрлалын хувьд бензин насосын доор байрладаг. Үүнийг бензин насос солих бүртээ давхар солих хэрэгтэй.

Харин илүү нарийн хогийг шүүх зориулалттай шүүрийг нарийн шүүр буюу манайхан тунгаагуур гэж нэрлэдэг. Тунгаагуур ихэвчлэн төмөр эсвэл хуванцар хийцтэй байх бөгөөд тогтмол хугацаанд сольж байх хэрэгтэй. Монголын нөхцөлд 50-60.000 км тутамд тунгаагуурыг солих хэрэгтэй.

Орчин үеийн машинуудад дээрх 2 шүүр бензин банк дотроо хамтдаа байрласан байх нь элбэг.

Элэгдэл гэмтэл:
  • Хөдөлгүүрт чичиргээ үүснэ
  • Хөдөлгүүрийн асалт удааширч, догол үүснэ
  • Хөдөлгүүр гэнэт унтарна
  • Хөдөлгүүрийн ажиллагаа тогтворгүй болно
  • Хөдөлгүүрийн дуу чимээ ихсэж, чадал буурна
  • Цилиндр болон поршений кольц элэгдэнэ