ДИЗЕЛЬ ХӨДӨЛГҮҮР ЯАГААД ХҮЧТЭЙ БАЙДАГ ВЭ?

Дизель хөдөлгүүрийг бензин хөдөлгүүртэй харьцуулахад олон үзүүлэлтээр муу боловч, яаж тийм их хүчтэй байдаг вэ?

Дизель хөдөлгүүрийн хувьд бензин хөдөлгүүртэй харьцуулахад илүү хүчтэй байдаг нь нууц биш. Дизель хөдөлгүүрийн морины хүч болон torque (эргүүлэх хүч, мушгих хүч) нь бараг тэнцүү тоон үзүүлэлтэй байдаг (torque-г lb ft-р хэмжих үед). Тэгвэл дизель хөдөлгүүр бензин хөдөлгүүрээс илүү энэ их хүчин чадлыг хэрхэн гаргадаг  вэ?

Өндөр даралт буюу шахалтын зэрэг

Эхний шалтгаан бол өндөр шахалтын зэргийн харьцаа. Энэ нь цилиндрийн хамгийн их болон бага эзлэхүүний хоорондын харьцаа юм. Дизель хөдөлгүүрийн поршен урт явалттай байдаг учир энэ харьцаа их байдаг. Өөрөөр хэлбэл поршен дээш доош хөдлөх үеийн цилиндрийн эзлэхүүн илүү их байдаг гэсэн үг.

Дизель хөдөлгүүрийн эргэлт бензин хөдөлгүүр шиг өндөр байдаггүйн шалтгаан нь дизель хөдөлгүүрийн бүрэн эргэлтийн үед  поршен илүү их замыг туулах хэрэгтэй болдогтой холбоотой. Харин бензин хөдөлгүүр богино явалттай болохоор  илүү ойр хугацаанд тэсэрдэг. Иймээс бензин хөдөлгүүрийн хурд илүү байдаг.

Өндөр дулааны хэм

Torque-ийн гаралт өндөр байхад нөлөөлдөг бас нэгэн хүчин зүйл нь поршен дээр ирэх түлшний шаталтаас үүсэх даралтын хэмжээ юм. Дизель түлш нь (45500кж/кг) бензинээс (45800кф/кг) ялимгүй бага дулааны хэмжээтэй байдаг буюу нэгж эзэлхүүн дэх бензин нь дизель түлшнээс илүү их дулааныг гаргаж байдаг.

Харин дизель түлш бензинээс илүү их нягттай учраас нэгж эзэлхүүн дэх энергийн хэмжээ нь бензинийхээс 15 хувиар өндөр юм. Иймээс дизель түлшний шаталтаас илүү их энерги ялгарч поршенд  даралт учруулна  гэсэн үг. Ингэснээр тахир голоор дамжуулан илүү их torque-г үүсгэдэг.

Өндөр boost

Олонх дизель хөдөлгүүр дутагдаж буй морины хүч болон хөдөлгүүрийн өндөр эргэлтийг турбоны тусламжтай нөхөж авдаг. Энэ нь цилиндрт илүү их шахалтыг үүсгэж  даралтыг нэмж өгдөг. Бензин хөдөлгүүрийн турботой харьцуулахад дизелийн турбо нь илүү их \boost\ даралт үүсгэхээр хийгддэг.

Энэ нь хөдөлгүүрийн оруулах (сорох) үеийн агаарын даралтын алдагдлыг багасгадаг. Ингэснээр хөдөлгүүр энерги үүсгэхдээ илүү үр ашигтай ажилладаг.

Энэ зүйл нь хөдөлгүүрээс үүсэх морины хүчийг бүрэн дүүрэн бий болгохгүй ч их бага хэмжээгээр нөлөөлдөг. Бензин хөдөлгүүртэй уралдааны мотор нь бага torque үүсгэдэг боловч огцом хөдөлгүүрийн эргэлтэд илүү их морины хүчийг үүсгэх боломжтой байдаг. Харин нөгөө талаас дизель хөдөлгүүр бага  моторын эргэлттэй, морины хүч бага боловч torque үүсгэх чадвар нь илүү юм.

Ийм учраас супер карууд болон хайпаркаруудын хувьд хэзээ ч дизель хөдөлгүүртэй байдаггүй.

Хэрвээ дээрх 2 хөдөлгүүр ижил torque үүсгэдэг гэж бодоё. Гэхдээ бензин нь тахир голыг илүү хурдан эргүүлж байдаг учраас хурдны машинд илүү тохирдог.

Гэхдээ хамгийн анх дизель хөдөлгүүрийг илүү өндөр ачаалалд ажиллаж, өндөр torque болон тогтмол хурдыг үүсгэж чаддаг учраас уурын хөдөлгүүртэй өрсөлдүүлэхээр гаргаж ирснийг санах хэрэгтэй. Харин бензин хөдөлгүүрийн хувьд эргэлтийн хурд өндөртэй байсан учраас онгоц, нисдэг хэрэгсэлд зориулан бүтээсэн юм. Харин дараа нь энэхүү давуу тал нь түүнийг авто ертөнцөд оруулж ирсэн байдаг.

Бензин, дизель хөдөлгүүрийн ялгааг энгийнээр тайлбарлъя гэвэл замын хавтан тавих ажил хийхтэй зүйрлэж болно. Бензин хөдөлгүүрийн хувьд нэг нэгээр нь хурдан замын хавтангаа тавьдаг бол дизель хөдөлгүүр арай удаан бөгөөд дөрвөн ширхгээр тавихтай адил гэсэн үг.

Мөн дизель хөдөлгүүрийг тоноглоход бензин хөдөлгүүрээс илүү их ажиллагаа шаардагддаг аж.

Гэвч сүүлийн жилүүдэд өндөр хүчин чадалтай дизель хөдөлгүүрийг хөгжүүлэх болсон билээ. Жишээ нь Alpine. D3 Bi-Turbo хөдөлгүүр 345 морины хүч болон ойролцоогоор 516lb ft torque-г 4,6 секундад гаргаж 100км цагийн хурдыг авч чадсан байдаг. Энэ нь BMW M2-н гайхам амжилтийг эвдэж чадсан юм.

Үүнээс гадна 2008 оны Audi R8-н V12 TDI  гэхэд гайхалтай уралдааны баг болох R18 Le Mans-н хөгжүүлэлтийн үр дүнд 325 км цагийн хурдыг авсан гэх зэрэг дизель хөдөлгүүрийн илүү үр ашигтай хүчтэй, хурдтайг харуулсан олон жишээ бий ч бензин хөдөлгүүрийн хэрэглээг хараахан гүйцэж чадахгүй байна. Учир нь шинээр гарч буй өрсөлдөгч болох хайбрид хосолсон бензин хөдөлгүүр болон дизель хөдөлгүүрийн хорт хийн ялгаруулалтын талаарх асуудлууд үүнд нөлөөлж байгаа юм.