ТҮЛШНИЙ ШҮҮЛТҮҮРИЙН ГЭРЭЛ ЮУГ ИЛЭРХИЙЛДЭГ ВЭ?

Түлшний шүүлтүүрийн анхааруулах гэрэл нь дизель түлшний шүүлтүүр дүүрсэн тул хөдөлгүүрийн гэмтлээс сэргийлж султгахыг анхааруулж байгаа юм.

  • Дизель хөдөлгүүр нь шатахуун хөдөлгүүрээс нэлээд өөр юм. Очлуур ашигладаггүйгээс гадна бараг бүх дизель хөдөлгүүр түлшийг өндөр нарийвчлалтайгаар хөдөлгүүрийн дотоод эд ангийг тослог байлгахад ашигладаг.

Харамсалтай нь дизель түлш бага хэмжээний ус агуулдаг бөгөөд түлшийг хөдөлгүүрт орохоос өмнө усыг ялгаж авах шаардлага тулгардаг.

Ус нь мэдээж тослог чанар муутай. Хэрэв түлшний системд нэвтэрвэл ихээхэн хэмжээний гэмтэл учруулах аюултай.

Үүнээс сэргийлэхийн тулд дизель түлшний шүүлтүүрүүд түлшнээс усыг хөдөлгүүр лүү орохоос өмнө ялгаж авдаг.

Тэдгээр шүүгдсэн усыг байнга султгах шаардлага тулгардаг бөгөөд эс бөгөөс ус шүүлтүүрт татагдаж улмаар хөдөлгүүр рүү нэвчинэ.

Зарим тээврийн хэрэгсэл усыг автоматаар гадагшлуулдаг, зарим нь гар аргаар хоослох шаардлагатай байдаг. Хянах дээрх энэ анхааруулах тэмдэг нь хэт их ус хуримтлагдаж султгах шаардлага гарсныг илтгэх болно.

Түлш шүүлтүүрийн анхааруулах гэрэл нь юуг илэрхийлдэг вэ?

Түлшний шүүлтүүр дотор шингэний түвшин мэдрэгч байрших бөгөөд усны хэмжээг тогтоож байдаг. Ус заасан дээд төвшнөөс хэтрэхэд түлшний шүүлтүүрийн гэрэл асаж танд шүүлтүүрийг султгах цаг болсныг мэдэгдэх болно.

  • Гар аргаар хоослох системийн хувьд шүүлтүүрийн доор хавхлага байрласан байх ба түүнийг ойлгож усыг султгана.
  • Харин автоматаар усыг султгадаг шүүлтүүртэй үед дээрх гэрэл асвал ямар нэгэн алдаа эсвэл гэмтэл илэрснийг илтгэх бөгөөд аль болох яаралтай шалгуулах шаардлагатай. Энэ анхааруулах гэрэл нь ус султгах хоолой бөглөрсөн эсвэл систем өөрийгөө ажиллуулж чадахгүй байгааг илтгэх юм. Таны машины компьютер дээр алдааны код хадгалагдсан байдаг бөгөөд тэр кодоор гэмтлийг илрүүлэхэд туслах болно. Ийм машиныг шалгахдаа хадгалагдсан кодыг хайдаг шинжилгээний код хайдаг програмын хэрэгслийг ашиглаарай.

Энэ анхааруулах гэрлийг бүү тоохгүй бүү өнгөрүүлээрэй, эс бөгөөс шүүлтүүр усаар дүүрч хөдөлгүүр рүү нэвчих болно. Шүүлтүүрийн усыг сулламагц энэ анхааруулах унтрах болно.

Түлшний шүүлтүүрийн анхааруулах гэрэл ассан үед жолоо барих нь аюултай юу?

Дөнгөж энэ гэрэл асаж байгаа үед энэ нь аюулгүй бөгөөд аль болох хурдан усаа султгах нь чухал юм. Хэт удаан хүлээвэл ус нь дүүрч яваандаа таны хөдөлгүүр рүү нэвтэрч хүнд гэмт учруулж болзошгүй. Усыг султгах нь мөн шүүлтүүрт шүүгдсэн бүх шаарыг арилгахгүй тул түлшний шүүлтүүрээ засварын газраар тогтмол солиулж байхаа бүү мартаарай.