ДИЗЕЛЬ ХӨДӨЛГҮҮРТЭЙ МАШИН АВАХДАА АНХААРАХ ЗҮЙЛС №253

Орчин үеийн дизель хөдөлгүүрүүд түлшний шууд цацалттай болсон. Энэ нь нарийн технологи учир анхаарах зүйлс ихтэй. Хэрвээ та хуучин дизель хөдөлгүүртэй машин худалдан авах гэж байгаа бол техник үйлчилгээ хийж байсан эсэх, мэдээллийг хуучин эзэмшигчээс авах хэрэгтэй. Үүнд:

  1. Тухайн авах гэж байгаа машины хөдөлгүүрийн сэлбэг олдоцтой эсэхийг тооцоолох хэрэгтэй
  2. Хүйтэн нөхцөлд асаах чадамж буюу халаагч сайн ажиллаж байгаа эсэхийг шалгах (хүйтэнд хонуулж тест хийх)
  3. Хар болон цэнхэр утаа хаяж байгаа эсэхийг ачаалал өгч шалгах
  4. Моторын сальникууд болон түлшний трупээр түлш, тос асгарч дааварласан эсэхийг шалгах
  5. Моторт ноцтой дуу байгаа эсэх (дизель хөдөлгүүрийн дуу бензин хөдөлгүүрээс арай чанга, энэ нь сайн хөдөлгүүрийн шинж)
  6. Их гүйлттэй дизель хөдөлгүүр цаашид үйлчилгээ хийлгэх, халамжлах давтамж нь ойр ойрхон болсон байдаг.
  7. Турботой хөдөлгүүр байвал турбоны шахалтыг нанометр багажаар шалгах эсвэл засварын газарт шалгуулах
  8. Духны ремен болон гинж сольсон эсэх мэдээллийг авч шаардлагатай тохиолдолд солиулах
  9. Тухайн хөдөлгүүрийн талаарх бүрэн мэдээллийг унадаг, хэрэглэж байсан хүмүүсээс асууж сонголтоо хийгээрэй.