ЯМАР СУУРЬТАЙ ХӨДӨЛГҮҮРИЙН ТОС СОНГОХ ВЭ? №88

Хөдөлгүүрийн тосны төрөл , тоо болон бичээсүүд нь ямар учиртай вэ гэдгийг бид мэддэг болсон. Гэхдээ яг өөрийнхөө машинд ямар суурьтай тос сонгох вэ гэдэг талаар зөвлөе. Энэ нь юу вэ гэхээр 0W20, 5W30, 10W30 сонгох уу  гэдэг бол дараагийн асуулт бөгөөд эхлээд чухам ямар аргаар боловсруулсан тос авах вэ гэдгийг сонгох нь чухал ба түүний дараа тэр дотроо ёстой өвлийнх үү зуных уу гэдгээ сонгох хэрэгтэй юм.

Хамгийн эхний алхам бол хөдөлгүүрийн тосны химийн бүтцийн талаар мэдлэгтэй байх хэрэгтэй. Суурь аргийн хувьд Минерал тос, Сайжруулсан минерал тос, Хагас синтетик тос, Бүтэн синтетик тос гэсэн 4 суурь бүтэцтэй байдаг юм.

  • Минерал тос нь үнэ хямдтай, бага температурт ажилладаг, исэлдэх нь бага, зууралданги чанартай байдаг.
  • Сайжруулсан минерал тос нь зууралданги чанар багатай гэсэн сул талтай боловч шатахуун зарцуулалтыг багасгах, ашиглалтын явц дахь хорогдол бага гэсэн үзүүлэлттэй бөгөөд голдуу энгийн суудлын автомашины хөдөлгүүрт зориулагдсан байдаг байна.
  • Хагас синтетик тос нь бага температурт ажиллах чадвар сайн, бүтэн синтетик тостой ойролцоо тослох чадвартай голдуу хүчин  чадал сайтай дунд зэргийн суудлын автомашинд зориулагдсан байдаг.
  • Бүтэн синтетик  тос нь мэдээж зууралданги чанар сайтай, исэлдэлт бараг байхгүй маш бага, шаар багатай, нэмэлт хамгаалагч бодисуудтай, хамгаалах чадвар өндөр гэдгээрээ шилдэг юм. Ийм ч учраас спорт зориулалтын автомашинд хэрэглэдэг.

Дээрх 4 суурь тосны алийг хэрэглэхээс хамаарч чанарын ялгаа гарч ирнэ. Тухайлбал спорт автомашинд зориулсан эсвэл шатахуун зарцуулалтыг багасгана гэсэн сонголтууд  дээрх суурь төрлүүдээс хамаарч гарч ирж  байгаа юм. Суурь тосон дээр ямар нэмэлт бодисууд орсон гэдгээс хамаарч тослох чанар сайжрах ба үүнтэй уялдуулаад үнийн ялгаа ч гарч ирнэ. Иймд дээрх тосны үзүүлэлтүүд, үнэ, өөрийн автомашиныхаа онцлогийг мэдсэнийхээ дараа сонголтоо хийх хэрэгтэй.

Манай зарим хэрэглэгчид автомашин нь үнэтэй тос хийх ямар ч шаардлагагүй байхад үнэтэйг нь авч байвал сайн гэж ойлгодог. Энэ нь мөнгөө хий үрэхээс өөр нэмэргүй юм.

Дараагийн алхам нь автомашиныхаа онцлогт тохируулах хэрэгтэй. Спорт автомашинтай бол өтгөн биш шингэн чанартай тос. Харин их эзлэхүүнтэй хөдөлгүүрт өтгөн тос хэрэглэх нь удаан эдлэгдэх хамгаалах чадвар сайн байна гэсэн үг юм. Эцсийн эцэст үнэтэй л тос хийвэл таны машинд сайн гэсэн үг биш тохирсон тосыг нь хийх хэрэгтэй гэж үйлдвэрлэгчээс зөвлөдөг.

Хийхэд тохиромжтой, зөв тосыг ҮЙЛДВЭРЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА НОМ дээр бичсэн байдаг.

Үйлдвэрлэгч өөрсдийн бүтээсэн хөдөлгүүртээ бүх төрлийн туршилтыг хийж хамгийн зөв сонголтыг хийсэн байдаг тул үүнийг дагах нь хамгийн зөв сонголт байдаг.

Манай зарим хэрэглэгчид автомашин нь үнэтэй тос хийх ямар ч шаардлагагүй байхад үнэтэйг нь авч байвал сайн гэж ойлгодог. Энэ нь мөнгөө хий үрэхээс өөр нэмэргүй юм. Жишээ нь Lexus, Audi Q7, Mercedes жийп байлаа гээд спорт турботой машинд зориулсан өндөр зэрэглэлтэй тос хийх шаардлагагүй.

Яагаад гэхээр шингэн ба өтгөн тос шахах зориулалттай насосны хийц, бүтэц нь өөр байдагтай холбоотой. Тиймээс хөдөлгүүрийн тосоо зөв сонгох нь таны автомашины хөдөлгүүр удаан эдлэгдэх нэг үндэс юм.