ТЕРМОМУФЬТ ГЭЖ ЮУ ВЭ? №127

Автомашин явж байх үед хөдөлгүүрийн дотоод шаталтаас үүсэх дулаан маш өндөр болдог. Энэ халуун нь цилиндр, поршин, цилиндрийн толгой гэх мэт хөдөлгүүрийн эд ангиудад их хэмжээний элэгдэл үүсгэдэг. Үүнээс сэргийлж хөргөлтийн систем нь сэнс, шингэнийг ашиглан хөдөлгүүрийг хөргөдөг.

  • Радиатор доторх хөргөлтийн шингэнийг сорж хөргөдөг, сорогдсон агаарыг хойшоо үлээж хөдөлгүүрийг давхар хөргөх ажиллагаатай 2 төрлийн сэнс бий.

Энэ 2-ийг цахилгаан ба термомуфьт ажиллагаатай гэж 2 ангилдаг бөгөөд тахир голын дамраас ременээр эргэлт авч шингэний халалтад тэлэх шинж чанарыг ашиглан барьцалдаж эргэдэг зарчимтай сэнсийг термомуфьт ажиллагаатай гэж нэрлэдэг.

Хөдөлгүүрийн темпратур өндөр болоход термомуфьт залгагдаж сэнсийг ажиллуулна, темпратур багасахад салгагдана.

Энэ төрлийн ажиллагаатай сэнс нь гэмтвэл хөдөлгүүр нормальдаж байхад хөргөлтийн шингэний датчик өндөрсөх мөн термомуфьтын шаариг нурснаар дуу чимээ нь ихсэх шинж тэмдэг илэрдэг. Энэ тохиолдолд шааригийг солих эсвэл термомуфьтыг тэр чигээр нь сольж засварладаг.