0W40 ЯМАР УЧИРТАЙ ТЭМДЭГЛЭГЭЭ ВЭ? №163
Зууралданги бол аливаа шингэн бодисын урсамтгай физик шинж чанарыг илэрхийлж байгаа юм. Зууралданги чанар температураас хамаарч өөрчлөгдөх буюу халуунд багасаж хүйтэнд ихэсдэг.
Жишээ нь ус зөгийн балнаас илүү урсамтгай байдаг нь түүний зууралданги бага байгаатай холбоотой.
Гэтэл усыг 0-с доош градуст байлгавал зайрмагтаж аажмаар хөлддөг бол зөгийн балыг халаахад зууралданги нь багасaj шингэн, урсамтгай болдог.
Тосолгооны материалын зууралданги чанар хөдөлгүүрийн ажиллах орчны болоод ялангуяа гадаад орчны температурын нөлөөнд мөн адил өөрчлөгдөж байдаг. Зууралданги багатай шингэн тос өвлийн хүйтэнд автомашины хөдөлгүүрийн эд ангийн хооронд тослох хальс хялбар үүсгэхэд чухал нөлөөтэй ч хэт шингэн байх нь тэдгээрийн элэгдлийг хурдасгадаг.
Харин эсрэгээр өтгөн байх нь тослох чанарыг дээшлүүлдэг ч, хэт өтгөн бол эд ангиудын хөдөлгөөнийг сааруулж, цаашлаад шатахуун зарцуулалтыг ихэсгэдэг. Тэдгээрийн хоорондох тохиромжтой балансыг барих нь тос үйлдвэрлэгчдийн хувьд анхаарлаа хандуулдаг чухал сэдвүүдийн нэг юм.
W үсгийн өмнөх тоо бага байх тусам хүйтнийг тэсвэрлэнэ, W үсгийн ард байгаа тоо их байх тусам халуунд зохицсон гэж ойлгож болно.
Эх сурвалж: www.cardoctor.mn