ЭЛЕКТРОН ЖААЛ / CROWN

Toyota Crown-ы цахилгаан хэлхээ, аюулгүйн систем нь яг л Калашников шиг хэзээд найдвартай ажиллагаатай. Сүүлийн үеийн Crown-ыг цохилтоос сэргийлэх, эгнээ барих, холын гэрлийг автоматаар шилжүүлэх, замын тэмдэг тэмдэглэгээ таних гэх зэрэг ухаалаг системээр тоноглодог болсон. 

Жолооч танд электрон төхөөрөмж, тоноглолоо хэрхэн арчлах талаар зөвлөе:

1. Crown авахаасаа өмнө бүх гэрэл, цахилгаан төхөөрөмжийг залгаж, ажиллуулж үзээрэй. Цахилгаанд холбогдсон нэг төхөөрөмж эвдрэхдээ бусад тоноглолдоо асуудал үүсгэх магадлалтай байдаг.

2. Үргэлж сайн чанарын тос, шатахуун хэрэглээрэй. Үүнийг анхаарахгүй явбал яндан мэдрэгчийг гэмтээх эрсдэл байдаг. Хянах самбарт Check engine гэрэл асах нь шатахуун зарцуулалт нэмэгдэх үндсэн шалтгаануудыг нэг юм. 

3. Crown цахилгаан тоноглол ихтэй тул генераторыг онцгойлон анхаарах шаардлагатай. Ажлын явцад өндөр халалт үүсдэг тул та жолоодлогын явцдаа генераторт ус чийг оруулахаас болгоомжлоорой.

4. Чанартай аккумулятор сонгож, шон болон хүчдэл, чадлыг нь тогтмол шалгуулж хэвшээрэй. Бохирдол ихтэй шонтой удаан явах нь аккумуляторын насжилтыг бууруулдаг.

5. Хянах самбарт улаан эсвэл шар өнгийн ямар нэг гэрэл асвал даруй мэргэжлийн газар, мэргэжлийн инженерт үзүүлж зөвлөгөө авна уу. Анхааруулах гэрэл асаалттай удаан явсанаар хөдөлгүүр, цахилгаан удирдлагын системд сөрөг нөлөө үзүүлж томоохон эвдрэл гэмтэл үүсэх суурь шалтгаан болно. 

6. Crown-ын их гэрэл он, загвараас хамаарч энгийн халоген болон HID ксенон ламптай байдаг. Их гэрлийн тусгал буурах, анивчих, удаан тодорч асах нь HID өсгөгч гэмтэж эхэлсэний дохио. Гэхдээ, их гэрэл асахаа боливол шууд өгсөгчийг нь солих эсвэл лампыг нь солих гэж бүү яараарай. Эхлээд зөв оношлуулах нь эдийн засагт хэмнэлттэй. 

7. Crown авсан даруйдаа багаажны цахилгаан цоож нь ажиллаж байгаа эсэхийг сайн шалгаарай. Хэрэв ажиллахгүй бол урд хайрцаг доторх TRUNK товч дарагдсан эсэхийг шалгана уу. Энэ товчлуур дарагдсанаар багааж автоматаар онгойх үйлдлийг идэвхгүй болгосон байдаг.